Мадагаскарын хурцадмал байдал 14-ний өдөр улам гаарч, Мадагаскарын сөрөг бүлгийн "Шилжилтийн засгийн газрын ерөнхий сайд" Монжа Ройндефо Зафитсимивало ерөнхий сайдын ордонг мэдэлдээ авсан бөгөөд тогтоож өгсөн хугацаанд тушаалаасаа огцрохыг ерөнхийлөгч Марк Раваломананад шаарджээ.
Тэрээр бас өөрийгөө бүх Мадагаскарын зэвсэгт хүчний дээд удирдагч боллоо гэж мэдэгдсэн бөгөөд "Шилжилтийн засгийн газрын" хууль ёсны байр суурийг хүлээн зөвшөөрч, ерөнхийлөгчийг огцруулан, сенат болон үндэсний зөвлөлийг тараахыг шаарджээ. Үүнийг нь Мадагаскарын ерөнхийлөгч болон засгийн газар үгүйсгэн татгалзсан бөгөөд сөрөг бүлэг ерөнхий сайдын ордонг мэдэлдээ авсан боловч ерөнхий сайдын эрхийг мэдэлдээ аваагүй юм гэж мэдэгдэлдээ нийтэлсэн байлаа. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|