Мадагаскарын сөрөг бүлгийг дэмжигч зэвсэгт хүчин 16-ны орой Ан-тананариво хотын төв дэх Ерөнхийлөгчийн ордныг эзэлжээ. Зэвсэгт хүчин "хяналтдаа авах" явцад пуужингаар харвасанд, нэг пуужин нь Ерөнхийлөгчийн ордны ойролцоо оршдог төв банкны том давхар байшинг оносон байна.
16-ны өдөр, Мадагасгкарын зэвсэгт хүчний жанжин штабын дарга Андре Энриарижаона хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Андри Ражоелина асуудлыг зохицуулж чадах юм бол, арми түүнийг дэмжинэ гэжээ. Офицер дайчдын 90 хувь нь Андри Ражоелинаг дэмжиж байна гэж тэр тэмдэглэжээ.
Бүх нийтийн санал хураалт хийж, ард түмнээр улс төрийн өнөөгийн хямралын талаар шийд гаргуулах гэсэн Марк Раваломананагийн саналыг хүлээн авахаас татгалзсанаа сөрөг бүлгийн удирдагч Андри Ражоелина 16-ны өдөр илэрхийлсний зэрэгцээ, Ерөнхийлөгчийг баривчилна, зэвсэгт хүчин миний зарлигийг дагах хэрэгтэй гэж хэлсэн байна. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|