Америкт айлчилж байгаа БХАТИХ-ын Төвдийн төлөөлөгчид 17-ны өдөр Америкийн конгрессын төлөөлөгчдийн танхмын Америк Хятадын ажлын хэсгийн хамтын дарга Марк Стевен Кирк болон Төлөөлөгчдийн танхимын хууль зүйн комиссын дарга Конирстай тус тус уулзсан байна.
Уулзалтын явцад, Төвдийн төлөөлөгчдийн тэргүүн, гэгээн Шинца-Данзанзав хэлэхдээ,өнөөгийн маш сайн байгаа Хятад Америкийн харилцаа нь Хятад Америкийн парламент хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бат бэх үндэс суурь болсон байна, хоёр тал санал бодлоо үнэнч шударгаар солилцож, өвөр хоорондын итгэлцлээ нэмэгдүүлж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх ёстой гэжээ.
Америкийн конгрессын төлөөлөгчдийн танхим 3-р сарын 11-ний өдөр Хятадын эсрэг төсөл баталсан тухай Шинца-Данзанзав хэлэхдээ, уг төслийн агуулга нь Төвдийн бодит байдалтай нийцэхгүй байна, Америкийн конгрессын гишүүд буруу ойлголтоо орхиж, үнэнээс зөвийг эрэлхийлхийг хүсэж байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулав.\
|