• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-18 17:23:44    
БХАТИХ-ын Төвдийн төлөөлөгчид Америкт хэвлэлийн бага хурал хийлгэжээ

Синьхуа Агентлаг

    БХАТИХ-ын Төвдийн төлөөлөгчид 17-ны өдөр Америкийн нийслэл Вашингтонд хэвлэлийн бага хурал хийлгэж, дотоод гадаадын хэвлэл мэдээллийнхэнд нэгдсэн ярилцлага өгсөн байна.

    Төвдийн ард түмэн болон Төвдийн буддийн шашныхан Далай ламыг хэрхэн үнэлдэг тухай Америкийн сурвалжлагчийн сонирхсон асуултанд уг төлөөлөгчдийн тэргүүн, гэгээн Шинжа Данзанцюжа хариулж хэлэхдээ, Далай өөрийгөө Төвдийн шашны удирдагч гэж хэлж байгаа нь учир дутагдалтай юм. Төвдэд шашны адил бус бүлгүүд байхаар барахгүй, адил бус шашнууд ч байдаг. Далай ламыг үнэлэхэд түүний өөрийнх нь хэлснээр биш, хэдэн арван жилийн турш юу хийж ирснийг нь ч авч үзэх хэрэгтэй юм. Далай шашны зүтгэлтэн биш, тэрээр дэлхийн олон газраар цагаачилж явсан улс төрийн хүн. Түүний хэлж буй "завсрын шугам" гэдэг нь хүмүүсийг хууран мэхэлсэн үг яриа бөгөөд түүний хэлж хийж байгаа нь ч адилгүй байна гэжээ.

    Төв засгийн газар болон Далай ламын бие төлөөлөгчийн хэлэлцээний ахицын тухай Америкийн дуу хоолой радиогийн сурвалжлагчийн асуусан асуултанд Шинжа Данзанчюжа хариулж хэлэхдээ, төв засгийн газраас Далай ламд авч буй бодлого нь хувиршгүй бөгөөд ил тод юм. Нааштай ахицанд хүрье гэвэл Далай эрхбиш эх орныг хагалан бутаргах гэсэн үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй гэжээ.

    Гадаадын сурвалжлагч Төвдэд очиж сурвалжлага хийх асуудлын тухай Франц Пресс агентлагийн сурвалжлагчийн асуултанд уг төлөөлөгчдийн орлогч тэргүүн Агваан хэлэхдээ, Төвдэд жил бүр дотоод гадаадын маш олон сурвалжлагчид очиж байна. Сурвалжлагчид газар дээр нь сурвалжлага хийж, Төвдийг даян дэлхийд үнэн бодитой тал бүрээр мэдээлэхийг хүсэж байна гэжээ. /Номин орчуулав/