• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-20 09:41:46    
Бүх Францыг хамарсан их ажил хаялт болов

Хятадын Олон Улсын Радио

    Францын Үйлдвэрчний том том эвлэл хамтран 19-ний өдөр бүх Францын олон газарт ажил хаялт болон жагсаал зохион байгуулж, өнөөгийн эдийн засгийн хямралыг зохицуулах явцад хөдөлмөрчдийн эрх ашиг болон нийгмийн асрамжийг үл ойшоосон засгийн газартаа эсэргүүцэл илэрхийлэв.

    Францын Дотоод хэргийн яамны нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, мөн өдөр Францад нийт 200 гаруй ажил хаялт , жагсаал цуглаан болж, нэг сая 200 мянган хүн оролцсон байна. Францын Үйлдвэрчний эвлэлийн мөн өдрийн мэдээнээс үзвэл, нийт 3 сая хүн уг ажиллагаанд оролцсон байна.
Ажлын байр хангах, цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч, тэтгэврийн мөнгийг нэмэгдүүлэн, нийгмийн асрамжийн хамгааллын системийг эрчимжүүлэхийг сүр үзүүлэгчид засгийн газартаа шаарджээ. Хямралыг зохицуулахад зөвхөн хөрөнгө мөнгөөр аж ахуйн нэгжүүдийг тэтгэх биш, мөн хөдөлмөрчдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэн нийгмийн хэрэглээнд тус дөхөм үзүүлж, эдийн засгийн өсөлтөд сэдэлт өгөх ёстой гэж тэд дэвшүүлсэн байна.

    Засгийн газар хийх ёстой зүйлээ хийсэн, шинэ бодлого тогтоохгүй гэж Францын Ерөнхийлөгч Н. Саркози 18-ны өдөр илэрхийлжээ. \Цэцэн орчуулав\