• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн биет бус соёлын өвийн тухай

CRI       (GMT+08:00) 2015-05-27 09:21:01

Биет бус соёлын өв гэдэг нь аливаа олон нийт, хэсэг бүлэг хүмүүсийн буюу зарим тохиолдолд хувь хүний хувьд соёлын өв гэгдсэн төрөл бүрийн практик, тоглолт, илэрхийлэл, танин мэдэхүй болон ур мэргэжил, түүнчлэн холбогдох эдлэл хэрэглэл, бодит зүйл, гар урлалын бүтээгдэхүүн болон соёлын газруудыг заадаг.

20 дугаар зууны 30-аад онд, Олон улсын орчин үеийн барилгын нийгэмлэгээс "Афины дүрэм"-д "үнэ цэнэ бүхий барилга болон газрууд"-ыг хамгаалах асуудлыг тодорхой дэвшүүлж, зарим бие даасан барилга цогцолборыг хамгаалах үндсэн зарчим, хамгаалах бодит арга барилыг тогтоож, түүхийн үнэт зүйлсийг хамгаалах олон улсын хөдөлгөөний өрнөлийг урагшлуулжээ. 20 дугаар зууны 50-аад оноос хойш улсын гадаадад түүхийн үнэт зүйлсийг хамгаалахдаа бие даасан соёлын барилга цогцолборыг хамгаалах байсныг өргөтгөөд түүхийн газруудыг ч багтаах болсон байна.

1960 онд АНУ-ын Цагаан ордны хуралдаанд "Дэлхийн өвийг хамгаалах итгэлцлийн сан" байгуулах санаачилгын төслийг анх удаа дурдаж, дэлхийн ховор нандин байгалийн үзэмжит газрууд болон түүхийн дурсгалт газруудыг хамгаалах ёстой гэсэн байна. АНУ-ын дэвшүүлсэн "Дэлхийн өвийг хамгаалах итгэлцлийн сан" байгуулах санаачилга нь Египетийн засгийн газрын Нил мөрний сав газарт Асваны усан цахилгаан станц барих төлөвлөгөөтэй яг сайхан зэрэгцсэн байна. Энэхүү усан цахилгаан станц бий болбол усны төвшин дээшилж, 2000 жилийн түүхтэй дурсгалт газар усанд автах аюул тулгарчээ. Энэ асуудлыг шийдэхийн тулд НҮБ байгалийн болон соёлын өвийг хамгаалах тунхаглалыг гаргасан байна.

1964 оны 5-р сард "Венецийн дүрэм" баталж, соёлын өв, эртний дурсгалуудыг хамгаалах үндсэн ойлголт, зарчим, арга замыг дурдсан байна. Тус баримт бичигт соёлын өв, эртний дурсгалуудын ойлголтыг өргөтгөж, бие даасан барилга цогцолбор төдийгүй түүнээс буй болсон өвөрмөц соёл иргэншил, үзэл ойлголтын хөгжил буюу ямар нэгэн түүхийн үйл хэргийн гэрч болсон хот, суурингийн орон зайг ч багтаах болсон байна.

1970 онд АНУ энэхүү ойлголтыг анх удаа тухайн үеийн чухал хуулийн төсөл болох "Үндэсний байгаль орчны бодлогын хууль"-д бичиж оруулжээ.

1972 оны 11-р сард НҮБ-ын Парист зохиогдсон ЮНЕСКО-гийн 17 дахь удаагийн хурлаар "Дэлхийн соёл, байгалийн өвийг хамгаалах тунхаглал"-ыг баталж, соёлын өв, байгалийн өв, соёл байгалийн хосолмол өв гэх гурван төрлийг тогтоож, түүхийн үнэт зүйлсийн хамрах цар хүрээг өргөтгөсөн байна. Үүний улмаар түүхийн үнэт зүйлсийг хамгаалах явдлыг дэлхийн улс орнуудын засгийн газар, олон нийт анхааран чухалчлах болж иржээ.

1992 онд АНУ-ын Санта Фед зохиогдсон НҮБ-ын ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн комиссын 16 дахь хуралд, соёлын газрыг ч соёлын өвийн төрөлд нэмж оруулснаар түүхийн үнэт зүйлсийн агуулга улам баялаг болов. 1997 оны 11-р сард, биет бус соёлын өв буюу "Хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн төлөөлөх зүйлс"-ийн тухай дурдаж, улмаар олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе