• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Андын нурууны Каллаваяа угсааны шүтлэг

CRI       (GMT+08:00) 2015-05-27 09:32:15

Каллаваяа угсаа аймгийнхан Боливын Ла Паз хотоос хойшоо Баутиста Сааведра мужийн уулархаг нутагт тархан суурьшдаг. Тэдний үүх түүх урагшаа Инкагийн соёлын өмнөх үе хүртэл мөрдөгддөг байна. Андын нурууны нийт соёл иргэншилтэй олон талаараа адил төстэй. Тэдний зан заншил, ёс уламжлал нь Европчууд очихоос өмнөх үеийн эртний шашин шүтлэг ба Христосын шашин уялдан нэгдэхийг дагалдан өөрчлөгдөн шинэчлэгдсээр иржээ.

"Каллаваяа" гэдэг үг "Эмчийн орон" буюу "Гайхамшигт өвсөн эмийн орны өвсөн эмийн эмч" гэсэн утгатай байна. Өвөг дээдээс уламжилсан эмчлэх ухааныг хэрэглэн эмчилгээ хийх нь Каллаваяа угсааны хүмүүсийн хамгийн гол үйл ажиллагаа юм. Уламжлалт эмчлэх ухаан нь төрөл бүрийн тахилга ёслолын зан үйлтэй салшгүй холбоотой бөгөөд орон нутгийн эдийн засгийн суурь болдог байна. Каллаваяа угсаа аймгийн соёл дахь Андын нурууны ертөнцийг шүтэх шүтлэгт домог яриа, шашны зан үйл, үнэ цэнийн үзэл ойлголт ба уламжлалт урлаг гээд олон зүйл багтдаг. Ийнхүү ертөнцийг шүтэх өвөрмөц ондоо шүтлэг нь балар эртний уугуул иргэдийн шүтлэгээс ирэлттэй бөгөөд энэ нь уламжлалт эм эмчилгээний ухаанаар дамжин илэрхийлэгддэг байна. Энэхүү уламжлалт эм эмчилгээний ид шид Болив болон Каллаваяа-гийн уламжлалыг өвлөсөн эмч нартай Өмнөд Америкийн бусад маш олон орнуудад хүлээн зөвшөөрөгджээ.

Зөвхөн эрэгтэй хүмүүс эмч болдог. Амьтан, ургамал, ашигт малтмалын бодисын тухай эм зүйн мэдлэгийг шашин шүтлэгтэй нягт холбож өвчин эмгэгийг эмчлэн засдаг. Эмийн ухааныг өвлөн уламжлах, дадлагажуулах маш нарийн үйл явцтай бөгөөд олон газраар аялан эмчлэх нь хамгийн чухал гэж үздэг байна. Эмч нар адил бус байгаль экологийн орчноор аялдаг тул эмийн материалд орох ургамлын зүйлийн тухай мэдлэг баялаг болжээ. Каллаваяа-гийн эмийн жор сурвалжид 980 төрлийн өвсөн ургамлыг тэмдэглэжээ. Тэр нь мөн дэлхийд агуулгаар хамгийн баялаг өвсөн эмийн жорын нэг юм.

Зарим онцгой ёслолын үйл ажиллагаанд Каллаваяа-гийн бүсгүйчүүд ч оролцдог. Бие давхар бүсгүй болон хүүхдүүдийг харж харгалзах, Каллаваяа-гийн ертөнцийг шүтэх шүтлэгийн зураг тэмдэг бүхий ёслолын бөс даавуу нэхэх ажлыг гүйцэтгэдэг. Уламжлалт ёслолын үеэр кантус хэмээх хөгжмийн чуулга лимбэ үлээн, хэнгэрэг дуугаргаж нууц ертөнцтэй харилцдаг байна.

Андын нурууны Каллаваяа угсаа аймгийн шүтлэгтэй холбоотой эм эмчилгээний соёл уламжлалыг Болив улс 2003 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн төлөөлөх зүйлд бүртгэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе