• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Күнь-чюй хэмээх дуулалт жүжиг

CRI       (GMT+08:00) 2015-05-27 09:43:11

Күнь-чюй хэмээх дуулалт жүжиг бол одоод хүртэл хадгалагдан уламжлагдаж буй Хятадын хамгийн этрний жүжгийн төрөл юм. 14-17 дугаар зууны Мин гүрний үед үүсэж буй болжээ. Күнь-чюй жүжгийн дуулан аялгуулах урлаг нь маш нарийн урлагийн шинж чанартай бөгөөд Хятадын одоо үеийн ший театрын төрлийн дотроо, жишээлбэл Сычуань нутгийн ший, Бээжин шийгийн адилаар маш их нэр нөлөөтэй юм. Күнь-чюй дуулалт жүжгийг тоглоход дуулах, өгүүлэх, дүрслэг хөдөлгөөн, бүжих зэрэг багтдаг бөгөөд эдгээр нь мөн Бээжин шийгийн жүжигчдийг бэлдэх үндсэн хичээл дасгал юм. Күнь-юй жүжгийн дуулах хэлбэр болон жүжгийн бүтцийг бусад төрлийн ший театр зээлдэн авчээ. "Му Дань Тин", "Чан Шэн Дянь" зэрэг нь Күньчюй жүжгийн төлөөлөх сонгомол аялгуунууд болно.

Күнь-чюй дуулалт жүжгийн тоглолтод хэнгэрэг, чавхдаст хөгжмийн зэвсэг болон лимбэ, бишгүүр, пийпа зэрэг оркестрал, цохивор хөгжмийн зэмсгээр хавсарган хөгжимддөг. Күнь-чюй дуулалт жүжгийн бүжгийн хөдөлгөөнийг их төлөв хоёр төрөлд хуваадаг. Маш баялаг илтгэх хүчин бүхий хөдөлгөөнөөр жүжгийн утга санааг илэрхийлдэг.

2001 онд Хятад улсын Күнь-чюй дуулалт жүжгийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн төлөөлөх зүйлд бүртгэн авчээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе