• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Фужара цуур

CRI       (GMT+08:00) 2015-05-27 10:08:46

2005 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн төлөөлөх зүйлд бүртгэгдэв

Словак

Бүс нутаг: Европ Америк

Төрөл зүйл: уламжлалт хөгжим

Фужара цуур бол Словакийн хоньчин ардын дунд уламжлагдсан хөгжмийн зэмсэг юм. Түүнээс гарах аялгуу нь модон цуурынхтай ойролцоо тул энд Фужара цуур хэмээн нэрлэе. Фужара цуурыг гурван нүхтэйгээр зохиодог. Тэр нь Словакийн уламжлалт соёлын чухал бүрэлдэхүүн хэсэг гэгддэг байна.

Фужара цуурын гол гуурс 160-200 см урттай, түүнийг 50-80 см хэртэй арай богинохон нэмэлт гуурстай нааж холбодог. Үүгээр нэвтэрсэн агаарын урсгалаар маш өргөн басс хэсгийн аялгуу чимээ үүсдэг. Фужара хөгжмийн зэмсгээс нэгэн зүйлийн битүүхэн тэгш бус аргил дуу гардаг бөгөөд голдуу чимээ өгөхөд хэрэглэдэг учиртай байна. Гунигтайхан мөртөө ургуулан сэтгэсэн өнгө аястай илтгэх хэлбэр нь тухайн ая дууны агуулгаас үндэслэгддэг. Илтгэсэн аялгууд нь малчдын өдөр тутмын амьдрал ахуй, ажил хөдөлмөр, түүнчлэн тэдний эрх чөлөө болон эрх мэдлийн төлөөх тэмцэлтэй салшгүй холбоотой юм. Фужара цуурын урын сангийн аялгуунууд нь акустик шинж чанараар тогтоогдсон айзамд суурилжээ. Жишээлбэл, гол горхийн урсгалын чимээ, Фужара цуураар дуурайсан байгалийн бусад дуу чимээнүүд гэх мэт. Фожара цуур зөвхөн нэгэн зүйлийн хөгжмийн зэвсэг төдий бус, түүнийг уран нарийн өвөрмөц хийц чимэглэлтэй бүтээдэг учраас урлагийн маш өндөр үнэ цэнийг буй болгожээ.

19 дүгээр зуун, 20 дугаар зуунд, Фужара хөгжмийн зэмсгийн хэрэглээний үнэ цэнэ хоньчин ардын хүрээнээс тэлж, олон нийтэд танигджээ. Баяр дурсгалын үйл ажиллагаанд энэ төрлийн хөгжмийн зэмсгийг Подполание бүс нутгийн хөгжимчдөөс хөгжимддөг уламжлалтай бөгөөд нийт Словакт хүлээн зөвшөөрөгдөж, олны таашаалыг хүлээсэн байна. Фужара хөгжмийн зэмсэг жил тутмын төрөл бүрийн арга хэмжээний тоглолтод харагддаг, гэхдээ голдуу хавраас намрын улирлын хооронд зохиогддог арга хэмжээний үеэр тус хөгжмийн зэмсгийн тоглолт болдог байна. Тоглолтод малчид болон мэргэжлийн хөгжимчид оролцоно. Иймэрхүү тоглолт Детва, Кокава, Дучодна зэрэг хотуудаар байнга зохиогддог байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе