• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Пансори хэмээх тайзны урлаг

CRI       (GMT+08:00) 2015-05-29 08:50:55

Пансори нь Солонгос үндэстний хамгийн чухал уламжлалт тайзны урлаг юм. Зөвхөн нэг дуулаач хэнгэрэгний цохилгыг даган дуулан өгүүлдэг. Дуулах илтгэх чадвар, зуршсан хэл хэллэг, жүжгийн үйл явдал, дуурайх хөдөлгөөн зэрэг нь сэхээтнүүдийн соёл болон олон нийтийн соёлыг хамтатган харуулсан тул олонд хамгийн дуртай хүлээн авагдсан уламжлалт урлаг болжээ. 8 цаг үргэлжлэх тоглолтын явцад эрэгтэй буюу эмэгтэй жүжигчнээс Солонгосын хөдөө тосгоны нутгийн хэл, гүн гүнзгий уран зохиолын хэлээр бичигдсэн жүжгийн зохиолын үлгэрийг дуулан илтгэдэг байна.

Солонгос хэлэнд "пан" гэдэг нь "олон хүний цугласан газар", "сори" гэдэг нь "дуу аялгуу" гэсэн утгатай. Пансори хэмээх тайзны урлаг 17 дугаар зуунд Солонгосын баруун өмнөд нутгаас үүсэж гарчээ. Тэр нь бөөгийн дуулан өгүүлэхийн нэгэн шинэ хэлбэр байсан байж болзошгүй гэж үздэг байна. 19 дүгээр зууны эцэс хүртэл ардын дунд амаар уламжлагдаж, хожим нь уран зохиолын шинэ агуулга нэмэгдэн орж, агуулга нь баялаг болсноор хотын сэхээтнүүдийн анхаарал таашаалыг их татжээ.

Пансорийн жүжигт тусгагдсан ахуй байдал, дүр, жүжгийн үйл явдал нь голдуу Жосеон улс (1392-1910)-ын үед холбогддог байна. Үлгэрүүд нь гэр бүлийн үнэнч журам, харамсал зовлон болон хайр дурлал зэрэг гол сэдвүүдтэй. Дуулаач жүжигчин урт удаан хугацааны хатуу боловсролыг дамжаад сая төрөл бүрийн дууны өнгийг эзэмшиж, маш нарийн зохиомжтой жүжгийн зохиолыг цээжилж чаддаг. Зарим нэр алдартай том жүжигчид өөрийн гэсэн тоглолтын хэв намбыг буй болгож, жүжгийн зарим онцгой хэсгийг өвөрмөц хэлбэрээр дуулан илтгэдэг байна.

Пансори тайзны урлагийг БНСУ 2003 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн нэрсийн жагсаалтад бүртгүүлжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе