• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад ятга буюу Гү-чинь

CRI       (GMT+08:00) 2015-05-29 09:05:19

Хятадын ятга хөгжмийн зэмсгийг Гү-чинь хэмээдэг. Ном зураг, шүлэг дуу, уран зохиолын хамт тэр нь Хятадын уламжлалт соёлын чухал бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд Хятадын хөгжмийн зэмсгийн төрлийн хамгийн өвөрмөц онцлогтой нэг нь юм. Хүмүүс ердөө Гү-чинь хөгжмийн зэмсгийг хөгжимдөхдөө зөвхөн хөгжимдөх төдий бус, харин мэдрэмж олох, тунгаан бодох, хувь хүний боловсрол, түүнчлэн найз нөхөд хоорондын сэтгэл зүйн харилцаатай нягт холбоотой билээ.

Гү-чинь хэмээх хөгжмийн зэмсэг Хятадад 3000 гаруй жилийн түүхтэй болсон гэж эртний ном зохиол болон археологийн судалгаанд тэмдэглэжээ. Гү-чинь хөгжимдөх нь тухай хүний эрхэмсэг, нийгэм дэх байр суурийг төлөөлдөг тул тэр нь язгууртан, бичгийн хүмүүсийн сонгодог урлаг болж, харин олон нийтэд зориулагдсан урлагийн хэлбэрээр түгээгдсэнгүй байна. Хэрэг дээрээ Гү-чүнь хөгжмийн зэмсэг нь Хятадын бичгийн хүмүүсийн түүхтэй салшгүй харилцаа холбоотой юм. Учир нь Хятадын бичгийн хүмүүсийн заавал эзэмших ёстой "хөгжим, шатар, ном, зураг" дөрвөн их авьяас боловсролын нэг нь бөгөөд хамгийн түрүүнд нь бичигдэж байжээ. Гүчинь хөгжмийн урлаг их хэмжээний яруу сонсголонтой хөг аялгууг хуримтлуулжээ. Хөгжимдөх арга ээдрээтэй бөгөөд гоёмсог, маш өвөрмөц тэмдэглэх аргатай. Зонхилох хөгжмийн аялгуунуудыг хүмүүс амаар дамжин уламжилж иржээ.

Гү-чинь хөгжмийн зэмсэг 7 чавхдас, 13 товхтой. 10 зүйлийн өөр өөр чавхдах арга хэрэглэж, дөрвөн октав агуул үүсгэж болдог. Гү-чинийг хөгжимдөхөд сул чавхдасыг чавхдах, зүүн гарын хуруугаараа товхыг хөнгөхөн дарж чавхдах, дарсан хуруугаа чавхдас дээр гүйлгэн шилжүүлэх зэрэг үндсэн гурван ур дам ордог. Адилхан дууны өнгийг адил бус чавхдас, адил бус товхонд өөр өөр аргаар хөгжимдвөл дууны өнгө нь улам баялаг болдог.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе