• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Коста Рикагийн үхэр тэрэг

CRI       (GMT+08:00) 2015-06-09 14:41:48

Уламжлалт үхэр тэрэг бол Коста Рикагийн хамгийн алдартай гар урлал юм. 19 дүгээр зууны дунд үеэс эхлэн үхэр тэргээр кофены шош зөөвөрлөх болсон түүхтэй байна. Коста Рикагийн төв нутгийн хөндийгөөс уул даваа даван Номхон далайн эргэ дэх Пунтаренаст хүргэхэд 10-15 хоногийн хугацаа хэрэгсдэг байжээ. Үхэр тэрэгний дугуйд нь хигээсгүй. Азтек хүмүүсийн хэрэглэдэг диск болон Испанийн хигээстэй дугуйг нэгтгэн бүтээсэн зүйл бөгөөд шавар балчгаар явахад шигдэхгүй сайн талтай байна. Зонхилох тохиолдолд үхэр тэрэг бол айлуудын цорын ганц тээврийн хэрэгсэл нь болдог төдийгүй нийгэм дэх байр суурийг харуулдаг байжээ..

Үхэр тэргээ зурж гоёх, чимэх уламжлал 20 дугаар зууны эхэн үеэс эхэлсэн байна. Хамаг анх Коста Рикагийн олон нутгууд үхэр тэрэгнүүдээ өөр өөрийн өвөрмөц зураг дизайнтай зурж чимдэг байв. Тэрэгний эзний гарал угсааг тэрэгний дугуйн дахь зураг чимэглэлээс хараад мэдэж болдог байжээ. 1915 онд хүрч ирээд цэцэг ургамал, нүүрэн төрх, байгалийн үзэмж гээд олон зураг дүрс зурагдах болсон байна. Жил бүрийн тэмцээнээр тэдгээр хамгийн илүү зохион бүтээмжтэй уран бүтээлчийг шагнан урамшуулдаг байсан бөгөөд иймэрхүү наадам тэмцээн өнөөдрийг хүртэл уламжлагдаж байгаа аж.

Үхэр тэрэг нэгбүрээс өвөрмөц "дуу" гардаг. Үхэр тэрэг урагш сажлан хөдлөхөд төмөр хонх дугуйн гол дээр цохиж, аятайхан чимээ үүсгэдэг. Фермийн эзэнд хөдөлмөрчид хөдөлмөрлөж буй чимээгээ сонсгохын тулд энэ аргыг олсон гэдэг байна. Нэр хүндээ гэж бодоход хүрвэл, тэрэгний эзэн тэргээ зохион бүтээхдээ их хэмжээний хүч хөдөлмөр зарцуулж, хамгийн чанарлаг модон материалыг сонгон хэрэглэдэг байна.

Өнөөдөр гэхэд үхэр тэрэгний гоёл чимэглэл улам олон янзын болж, бүдүүлэг, тэгш өнцөгт, тосон даавуугаар бүрдэг байсан өнгөрсний тэрэгнүүдээс их ондоо болжээ. Коста Рикагийн зонхилох бүс нутгуудад ачааны машин, галт тэрэг үхэр тэргийг орлон тээврийн гол хэрэгсэл болсон байна. Гэхдээ үхэр тэрэг Коста Рикагийн хөдөө нутгийн амьдралын хүчтэй бэлэг тэмдэг мөн хэвээр байгаа юм. Аялал жуулчлал, шашин шүтлэг, ердийн баяр ёслолын үйл ажиллагаанд үхэр тэрэг мөн өргөн хэрэглэгдсээр байна.
Коста Рикагийн үхэр маллах уламжлал ба үхэр тэрэгний соёлыг 2005 оны 11-р сард ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний аман болон биет соёлын өвийн төлөөлөх зүйлд бүртгэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе