• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сампин

CRI       (GMT+08:00) 2015-06-09 14:47:33

2013 онд НҮБ-ын ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэгдэв

БНХАУ

Бүс нутаг: Ази, Номхон далайн бүс нутаг

Төрөл зүйл: ардын зан заншил

ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийг хамгаалах засгийн газар хоорондын комиссын хурал Азербайжаны нийслэл Бакуд хуралдаж, Хятадын сампинг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд албан ёсоор бүртгэн авсан байна. Сампинг дэлхийн хамгийн эртний тооцоолон бодох хэрэглүүр гэдэг бөгөөд Хятадын 5 дах их нээлт гэж нэрлэдэг.

ЮНЕСКО-ийн танилцуулгад сампин бол Хятадын эртний их нээлт бөгөөд 1800 гаруй жилийн турш хамгийн түргэн тооцоолон боддог үйлдлээрээ дэлхийн хамгийн эртний тооцоолон бодох хэрэгсэл боллоо гэж тэмдэглэжээ. Эрт цагт нэг хятад хүн агнасан ангаа шорлон мөрлөж яваа анчдаас санаа авч, модон эрхийг нүхэлж урт модонд хэлхэн, анхны сампинг бүтээсэн нь хамгийн анхны хэлбэр болжээ.

Хятад хүмүүс багаасаа сампин хэрэглэж сурчээ. Сампин сурахад хялбар, хэрэглэхэд амар, бүтэц нь энгийн. Тоог төлөөлдөг бөмбөлөг, тооны оронг төлөөлдөг савхнууд нь цөм модоор бүтдэг. Энгийн аргуудыг нь цээжилчихэд л сампин дээр олон үйлдэлтэй хэцүү тоог нэмж, хасах, үржүүлэх, хуваах дөрвөн үйлдлийг хялбархан гүйцэтгэнэ. Сампин бол Хятадын төдийгүй хүн төрөлхтний тооцоолох хэрэгслийн өвөг юм.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе