• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Киргизийн тууль

CRI       (GMT+08:00) 2015-06-10 09:44:27

Киргизийн тууль хайлах уламжлал 2003 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн төлөөлөх зүйлд бүртгэгдэв

Улс: Киргиз

Бүс нутаг: Ази, Номхон далайн бүс нутаг

Төрөл зүйл: аман уламжлал

Төв Азийн цээжин дэх Киргиз улс үзэмж төгс уул устай билээ. Тэд эрт дээд үеэс өвлөсөн нүүдлийн соёл иргэншлээ уламжлан өвлөж иржээ. Тууль хайлах бол Киргизийн нүүдэлчин ард түмний соёлын үзэл бодлоо илэрхийлдэг гол хэлбэр нь юм. Хачин сайхан тууль, туульс ардын аман уламжлалаар дамжин хэдэн зууны турш хадгалагдан иржээ. Тууль хайлах нь зөвхөн дуулан өгүүлэх төдий бус, дүрслэг илтгэх, ургуулан сэтгэх, ая аялгуу зохиохыг нэгэн цогц болгосон байна. Шашны баяр дурсгалын өдрүүд, найр хурим, баяр ёслолын үйл ажиллагаа болон улсын баяр наадмын үеэр тууль хайлж сонирхуулдаг. Ийнхүү уламжлал өдгөө Киргизийн хойд хэсэг болон өмнөд хэсгийн нутгаар илүү түгээмэл байна.

Хачин гайхамшигт үлгэрийн зохиомж, түүнд агуулан шингэсэн философийн үзэл санаа нь Киргиз туулийн хамгийн онцлог тал бөгөөд нийгэм, соёл иргэнш, түүхийн үнэ цэнэ бүхий аман уламжлалын нэвтэрхий толь бичиг гэгдсэн байна. Киргизийн туульсын дотор хамгийн алдартай нь 1000 гаруй жил уламжлагдсан "Манас"-ын тууль юм. Тус тууль "Манас", "Сэмэтэй", "Сэйтэк" гэх гурван ботиор бүрэлджээ. Бодит үйл хэрэг болон уламжлалын үлгэрийг уусган нэгтгэх хэлбэрээр Киргизүүдийн 9 дүгээр зуунаас хойших хамгийн нөлөө донсолгоо ихтэй түүхэн ул мөрүүдийг тэмдэглэжээ. "Манас"-ын туулиас гадна тус үндэстний дунд 40 гаруй богино хэмжээний туульс хадгалагджээ.

Тууль "Манас"-ыг ердийн байдалд ганц хүнээс дуулан хайлдаг. Хайлахдаа Киргизийн гурван чавхдаст комуз хэмээх хөгжмийн зэмсгээр аялгуу үүсгэдэг. Туулиуд тус тусын өвөрмөц гол сэдэв, ая аялгуу, хайлах хэв намбатай. Туульчид туулийн сэтгэл хөдөлгөм агуулгатай даган зохицож, амьд дүрслэг биеийн хөдөлгөөн, дуу аялгуу, хэл хэллэгээр зураглан харуулдаг. Тууль хайлдаг ардын урлагчийг Акин гэдэг бөгөөд ард олноороо хүндэтгэн бахархдаг байна. Туульчид номын наадамд ч байнга оролцдог.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе