• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Камбожийн уламжлалт бүжгэн жүжиг

CRI       (GMT+08:00) 2015-06-10 10:13:07

Камбожийн хааны ордны бүжгэн жүжгийг Кхмерийн сонгодог бүжиг ч гэж нэрлэдэг байна. Энэ нь Кхмерийн ордонтой нягт холбоотой байсан бөгөөд 1000 гаруй жилийн түүхтэй болжээ. Тус төрлийн бүжиг нь дэгжин гоёмсог гарын хөдөлгөөн, өнгө бүрэн гоёл хувцсаараа их алдартай билээ.

Хааны угсааны төрөл бүрийн баяр цуглаан, ёслолын үйл ажиллагаанд, жишээлбэл хаан ширээнд залах ёслол, хурим найр, оршуулга зэрэг, түүнчлэн Кхмерчүүдийн ардын баяр наадмын өдрүүдэд бүжгэн жүжгийн тоглолт болдог байна. 20-р зууны 70-аад оны талхигдлаас азаар хоцорч үлдсэн энэхүү урлагийг дэлхийн олон газрын камбоджчууд хайрлан нандигнадаг байна.

Энэхүү төрлийн бүжгийн үүх түүх нь Кхмерийн ард түмний түүхтэй адилхан маш өнө эртнийн хэмээн ярьцгаадаг. Бүжгэн хөдөлгөөнийг харуулсан баримал аль эрт 9-р зууны үед Ангкор Ват-ын зарим алдартай хийдийн дотор буй болжээ. Нэгэн зүйлийн ариун бэлгэдлийн утга учиртай тус бүжиг нь гоо эрхэмсэг, бишрэл хүндэтгэл, оюун сүнслэг үнэ цэнэтэй. Бүжгэн жүжгийн агуулга нь кхмерийн ард түмний үүсэл гарлын тухай домог үлгэрийг хадгалжээ. Иймээс камбоджчууд энэхүү уламжлалаа ямагт кхмерийн соёлын бэлэг тэмдэг болгосоор иржээ.

Сонгодог бүжгэн жүжиг голдуу дөрвөн төрлийн дүрүүдтэй. Тухайлбал, эмэгтэй (Неанг), эрэгтэй (Неаронг), том хүн (Иеак) болон сармагчин (Сва). Төрөл бүрийн дүрүүд тус тусын өвөрмөц өнгө, хувцас, будалт, нүүрний баг болон гарын хөдөлгөөнтэй. Бүжиглэх зуршсан гарын болон биеийн хөдөлгөөнийг олон жилийн дасгал боловсролоор дамжаад эзэмшиж чаддаг. Баярлах, уурлах, айх, эмээх, хайрлах, дурлах гээд хүний амьдралын бүх сэтгэлийн хөдөлгөөнийг бүжгээр илэрхийлдэг. Бүжгийн тоглолтын үеэр хөгжмийн чуулгынхан сүрлэг эрчтэй хөгжмийн аялгуу үүсгэж, эмэгтэйн найрал дуучдаас жүжгийн өрнөл болон бүжгийн илэрхийлж буй утга санааг тайлбарлан дуулдаг. Хүмүүс эдгээр гоёмсог эрхэмсэг бүжигчдийг хаан, бурхан сахиусан ба өвөг дээдэс хоорондын элч нар хэмээн үздэг гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Камбожийн уламжлалт бүжгэн жүжгийг 2003 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн төлөөлөх зүйлд бүртгэн авчээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе