• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Рамаяана туулийн уламжлалт тоглолт Рамлила

CRI       (GMT+08:00) 2015-06-15 09:57:55

Рамлила гэдэг үгийг уран зохиолын хэлээр орчуулбал "Рамын театр" гэсэн утгатай. Тэр нь Рамаяана туулийн үлгэрийг жүжиглэн тоглодог. Дуулах, өгүүлэх, уянгалах, ярилцах зэргээр бүтдэг уламжлалт тоглолт Энэтхэгийн хойд хэсгийн бүс нутгуудад болдог Дуссера баярын үеэр зохиогддог байна. Жил тутмын баярын арга хэмжээ нь хуанли ёсоор 10-р сар буюу 11-р сард зохиогддог бөгөөд Аёдхя, Рамнагар болон Бенарес, Вриндаван, Алмора, Саттна болон Мадхубани зэрэг бүс нутгийн Рамалила тоглолт хамгийн төлөөлөх чанартай юм.

"Рамаяана" туулийн үлгэрийг харуулсан тоглолт голдуу Энэтхэгийн хойд нутагт илүү дэлгэрсэн Рамачаритманас хэмээх дуулан ярих хэлбэрээр явагддаг. "Рамаяана баатрын тууль"-д Рамаг магтан дуулдаг. Түүний үлгэрийг 16-р зуунд хойд Энэтхэгийн хэлэнд ойртсон нутгийн хэлээр зохион бүтээж, түүн дэх санскрит хэлний яруу найраг нь олны дунд өргөн дэлгэрчээ. Рамлила-гийн жүжигчид зонхилохдоо 10-12 хоногийн иж бүрэн тоглолтоор "Рамачаритманас"-аас сонгож авсан хэсэг бүлгийг жүжиглэн харуулдаг. Үүний доторх зарим хэсэг, жишээлбэл "Рамагийн үлгэр"-ийг тоглолтоор харуулахад бүтэн сарын хугацаа хэрэгсдэг байна.

Рама баатар цөлөгдсөн газраасаа буцан ирснийг тэмдэглэх Дуссера хэмээх баярын үеэр олон зуун баярын үйл ажиллагаа хороолол, хот суурин, тосгонуудад зохион байгуулагддаг. Рамлила тоглолтод онцгойлон Рама баатар, Равана мангасын хооронд үүссэн дайн тулааны тухай үлгэрийг харуулдаг бөгөөд сахиулсан, гэгээнтэн болон шүтлэгтний хоорондын яриа ч багтдаг. Дивали буюу гэрэл гэгээгээр харанхуйг хөөх, сайн сайхнаар мууг дарах хэмээх утгатай баяраар олон анги угсрагдсан тоглолт оргил үедээ ордог.

Раванагийн хөрөгтэй гэрлийг асаах агшинд шударга ёс муу муухайг ялсан гэж үздэг байна. Рамлила тоглолт нь буй бүхий хүмүүсийг хуран цугларуулж, үе удам дамжсан хатуу чанга зэрэг дэсийн дүрэм, шашин шүтлэг, насны ялгал зөрөө зэргээс зайцуулдаг байна. Энэхүү тоглолт нь мөн олон тариачин иргэд өөрсдийн санаачилгаар жүжгийн дүрүүдэд оролцон тоглох, нүүрний баг, тоглолтын хувцас, хөрөг, гэрэлтүүлгийг зохион бүтээх зэрэг төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцох онцлогтой.

Энэтхэгийн Рамлила буюу Рамаяана туулийн уламжлалт тоглолтын урлагийг 2005 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэн авчээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе