• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжин дуурь

CRI       (GMT+08:00) 2015-06-16 15:58:30
Бээжин дуурийг ангил хэлээр Beijing Opera, Pekinese opera гэж нэрлэдэг ч Бээжин дуурь нь барууны орнуудын дуурьтай харин их ялгаатай байдаг. Бээжин дуурь нь үзүүлбэр тоглолт, цирк, дуу хөгжим, аялгуу, хэнгэрэг, нүүр хувиргалт зэрэг төрлийг багтаасан маш нарийн будлиантай нэгдсэн тайзны урлаг мөн.

Бээжин дуурь нь нэгэнт 200 жилийн түүхтэй Бээжин хотод үүсэн хөгжсөн ши жүжгийн хэлбэр. Чин гүрний тэнгэр тэтгэгч хаан ши үзэх дуртай байжээ. Анх Бээжин дуурь гэж байхгүй байсан бөгөөд хамгийн алдартай ши нь Күньчү дуурь байв. Тэнгэр тэтгэгч хаан Күньчү дуурийг сонссоор байтал хаширсан болохоор урлагийн хүмүүс хааныхаа сэтгэлийг сэргээхийн тулд газар газрын ши жүжгийг Бээжинд оруулж эхэлжээ. Яваандаа олон газрын ши жүжиг нэг нэгнээсээ жишээ авч, шинэ нэг төрлийн ши дуурь бий болжээ, тэр нь даруй Бээжин дуурь. Бээжин дуурь хааны таашаалыг олж, дараа нь ард иргэдийн дунд түгэн дэлгэрчээ. Тэр үеэс эхлэн Бээжин дуурь нь Хятадын хамгийн алдартай, нөлөө бүхий том дуурь болон хөгжиж, Хятадын "хамгийн шилдэг"-т тооцогдож, дэлхийн олон орны хүмүүсийн анхаарлыг татдаг дуурь болсон байна.

Бээжин дуурийн дүрд Шэн, Дань, Жин, Чөү хэмээх дөрвөн дүр бий. Үүнд Шэн гэдэг нь эрэгтэй, Дань гэдэг нь эмэгтэй дүрийг төлөөлдөг. Жин хэмээх дүрийг мөн Хуалянь буюу эрээн нүүр хэмээн нэрлэдэг бөгөөд зан ааль, өнгө төрхөөрөө онцгой эрэгтэй жүжигчдийг хэлдэг. Нүүр хувиргахдаа нүүрэндээ баг зүүдэг. Чөү буюу алиалагч нь хошин шогийн дүр, хамраа цагаан оогоор буддаг. Хятадын алдартай Бээжин дуурийн жүжигчин Мэй Ланьфан эмэгтэй хүний хувцсаар хувцаслан, эмэгтэйн дүрд жүжиглэдэг. Түүний дуулах хэв намб нь эгшиг уянгатай, зөөлөн тааламжтай, гайхалтай авьяастай жүжигчин байсан юм. Түүнд хүндэтгэл үзүүлэн Хятадын Бээжин дуурийн хүрээлэн Бээжинд уламжлал ба шинэ цаг үеийг хослуулсан Мэй Ланьфан театрыг босгожээ.

2010 онд Бээжин дуурийг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн төлөөлөх зүйлд бүртгэсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе