• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цаасан хайчилбар

CRI       (GMT+08:00) 2015-06-16 16:29:09
Цаасан хайчилбар бол хүмүүсийн сонирхлыг хамгийн их татсан ардын урлагийн нэг юм. Ихэвчлэн улаан цаасыг хайч, хутгаар сийлэн, хүн амьтан, цэцэг навч зэргийн дүрс гаргадаг. Хэрэглэх материалаасаа шалтгаалан будлиантай агуулгаас зайлсхийн дөхөм зурвасуудаар дүрсийг амилуулдаг. Жишээлбэл: хүний дүрсийг гаргахдаа зөвхөн нүдийг онцлон гаргана. Харин цаасан хайчилбарт чимэг зүйлийг маш уран гаргаж болдог. Жишээлбэл: хувцасны хээ угалз, амьтны алаг тарлан зэргийг гайхалтай уран гаргадаг.

Хятадын цаасан хайчилбар нь 1300 гаруй жилийн түүхтэй эртний гар урлалын үнэт соёл юм. Хайчлах, сийлэх, гараар урах, хүжээр түлэх гэсэн үндсэн дөрвөн аргаар цаасан хайчилбарыг урладаг. Эрт цагт цаасан хайчилбар нь охид эмэгтэйчүүдийн хэр уран гартай, ухаантай сэргэлэн болохыг мэдэх чухал шалгуур байсан гэдэг. Цаасан хайлчилбарыг хятад хүмүүс өөрсдийн чөлөөт уран сэтгэмж, ирээдүйн сайн сайхны төлөөх ерөөл бэлгэдлээ шингээн янз бүрийн өлзийт үсэг, хээ хуар оруулан бүтээдэг юм.

Хятадад цаасан хайчилбарын урчууд олон байдаг. 2008 оны Бээжингийн олимпын үеэр 74 настай Рэнь Фэн лань олимпоор сэдэвлэсэн 100 уран бүтээл гаргасан ба бүтээл болгондоо хятад, ангил хоёр хэлний тайлбарыг бийрээр урлан хадаж, эдгээр хайчилбараа 10 метр урт эвхмэл болгоод Бээжинд хүргэж ирсэн юм.

2010 онд Хятадын цаасан хайчилбарын урлаг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөлөх зүйлд бүртгэгдэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе