• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Уран бичлэг

CRI       (GMT+08:00) 2015-06-23 15:20:53

Уран бичлэг нь хятад ханз үсгийн бичих урлаг юм. Үсэн бийрээр ханзыг бичих дүрмийг хэлдэг. Түүний үүсэл нь хятад ханзтай нягт холбоотой. Уран бичлэгийг бичих үед, зураасны тод сул, гүн, гүехэн, бүдүүн нарийны хувиралтыг анхаарах чухалтай бөгөөд үсгийн бүтэц, зай, мөрийг анхаарах шаардлагатай байдаг. Байршилт сайхан зохицох нь урлагийн өнгө аясыг дайчилж чаддаг.

Уран бичлэгийн урлаг 3000 гаруй жилийн түүхтэй болжээ. Хятадын эртний алдартай уран бичээчдээс, Ван Шижы, Ван Наньжы, Жан Шүй, Ень Жэнчин нар бий. Эдгээр уран бичлэгтэн нар бүр өөр өөрийн уран бичлэгийн үлгэр түүхтэй. Ван Шижы, Ван Наньжы эцэг хүү хоёрын үлгэр маш сонирхолтой байдаг.

Ван Шижы-гийн хүү Ван Наньжы долоон наснаасаа эхлэн эцгээсээ уран бичлэг сурчээ. Тэгээд аваасаа давж гарахыг их боддог байв. Ээж нь хүүдээ хичээн зүтгэж чармайвал сая ахиц гаргаж чадна гэж сургадаг. Таван жилийн дараах нэг өдөр хүү бичсэн уран бичгээ аавдаа үзүүлсэнд, аав нь сэтгэл ханамжгүй болохоор хүүгийнхээ бичсэн үсгийн дор нь нэг цэг нэмж өгөөд буцаажээ. Хүү нь ээждээ аваачиж үзүүлэхдээ, би таван жил уран бичлэг сурлаа, миний бичсэн уран бичлэг аавынхтай адил байна уу гэж ээжээсээ асуухад, ээж нь нарийн үзсэний дараа хүүдээ нэмсэн цэгийг зааж, энэ л цэг нь аавынхтайгаа бичсэн нь адил байна гэжээ. Хүү сонсож бараад мэл гайхжээ. Түүнээс хойш сэтгэл гарган уран бичлэгийг байн дахин хичээж бичсэний дүнд аавтайгаа адилхан алдартай уран бичлэгтэн болсноор, хүмүүс "хоёрдугаар Ван" гэж нэрлэх болжээ. Энэ нь уран бичлэгийн түүхэн дэх гайхамшиг юм.

Энэ үлгэр нь уран бичлэг, мөн ямар ч ажлыг хийсэн ч уйгагүй хичээл зүтгэл шаардлагатай гэдгийг харуулжээ.

2009 онд Хятад улсын уран бичлэгийн урлаг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөлөх зүйлд бүртгэгджээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе