![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
"Гэсэр хааны тууж" их төлөв манай тооллын өмнөх 1000—300 оноос манай тооллын 6-р зууны үеийн хооронд үүсч бүрэлдсэн бөгөөд мянга шахам жилийн урт удаан хугацаанд ардын уран сайханчдын ам дамжин уламжлагдах явцдаа үлгэрийн үйл явдал болон хэл хэллэг нь тасралтгүй баяжин хөгжиж ирсэн ба 12-р зууны эх гэхэд "Гэсэр хааны тууж" улам боловсронгуй болж, Түвд үндэстний нутгуудад өргөнөөр тархан дэлгэрсэн байв.
"Гэсэр хааны тууж"-д ийм нэгэн үлгэрийг өгүүлсэн байдаг. Эрт урт цагт гай гамшиг Түвдийн газар бүхэнд дэлгэрч, мангас чөтгөр ад болж, ард иргэд гал усны гаслан зовлон амсаж байжээ. Энэрэнгүй нүхэлсэнгүй хумшим буддистваа хамаг амьтан зургаан зүйлийг зовлонгийн далайгаас гаргахын төлөө тэнгэрийн сахиулсны хөвгүүнийг тоост ертөнцөд төрүүлэн туслуулахыг Аминдваа бурханд хүссэн байлаа. Сахиулсан хөвгүүн Туйбагаваа Түвд нутагт хувилан төрж, хар тэргүүт Түвдчүүдийн эзэн богд—Гэсэр хаан болсон байв. Гэсэр хаанаар мангас чөтгөрийг доройтуулах, хүчирхэгийг дарж буурайг тэтгэх, ард иргэдэд жаргал эдлүүлэх дархан үүргийг нь биелүүлэхийн тулд, уг туужийн зохиогчид Гэсэр хаанд онцгой зан чанар болон ер бусын хүчин чадал олгож, сахиулсан, луу, нянь ﹙Түвдийн баларлаг шашны нэг зүйлийн догшин сахиулсан﹚ зэрэг гурван хувилгаан сахиусыг түүний биед нэгтгэж, Гэсэрийг хагас сахиулсан хагас хүний дүртэй баатар болгон өгүүлсэн байдаг билээ.
Гэсэр хаан хүний ертөнцөд мэндэлснийхээ дараа, олон удаа хорлолд учирсан боловч тэр өөрийн хүчин чадал болон тэнгэрийн сахиусан нарын хамгаалалтад түшиглэн, хорлолд өртсөнгүйгээр барахгүй хүнийг хорлогч адгар мангасыг дардаг байна. Гэсэр хаан мэндэлсэн тэр өдрөөсөө эхлэн ард иргэдийн өмнөөс хортон дайсныг арилгаж, таван настай байхдаа эхийн хамт Хатан голын хөвөөнд нутаг сэлгэн суусан ба арван хоёр настай байхдаа аймаг бүлгийнхээ морь уралдуулах тэмцээнд оролцоод ялалт байгуулж хаан суусан байжээ. Түүнээс эхэлж, Гэсэр хаан авьяас чадлаа гарган, дайлан дагуулах дайн хийж, дөрвөн зүгийн дайсныг эрхэндээ оруулан авчээ. Хүний ертөнцийн ад түйтгэрийг доройтуулан дарсныхаа дараа, Гэсэр хааны гавьяа зүтгэл бүрэн төгс болж, эх болон хатан зэрэг хүмүүсээ авч, тэнгэрийн орондоо буцаж харьснаар "Гэсэр хааны тууж"-ийн үйл явдал өндөрлөдөг байна.
"Гэсэр хааны тууж"-ийн маш урт үлгэртэй юм. Өнөөгийн цуглуулга болон эмхтгэлийн байдлаас үзвэл Түвд үндэстний энэ тууль нийт 120 гаруй бүлэг, сая гаруй мөр шүлэг, 20 сая гаруй үгтэй байж, дэлхийн хамгийн урт тууль болсон байна. Тоо хэмжээгээр нь авч хэлсэн ч эртний Вавилоны "Гилгамеш", Грекийн "Иляди", "Одесей", Энэтхэгийн "Рамаяана", "Махапарата" зэрэг дэлхийн хамгийн нэрт таван туулийн нийлбэрээс ч их байдаг.
"Гэсэр хааны тууж"-ийн олонх агуулга нь ардын дуу, домог үлгэр зэргээс ирэлттэй бөгөөд хэдэн зуун хүний дүрийг бүтээжээ. Тvvний дотор зєв талын баатар, буруу талын харгис эзэн, эрэгтэй эмэгтэй, хєгшин залуу гэж ялгалгvйгээр бvр ил тод євєрмєц онцлогийг бvрдvvлсэн байна. Хэл хэллэгийн талаар, "Гэсэр хааны тууж" нь Тvвд хэлний их олон зvйр цэцэн vгийг авч ашигласан ба зvйрлэх, даин давтан шvлэглэх, сvvл толгойг холбох зэрэг аман зохиолын онцлогийг хэвээр хадгалсан байдаг. Жишээлбэл "Хурлин-гийн их тулалдаан"-д бvсгvйн тухай бичихдээ, Лин оронд нэгэн vзэсгэлэн гоо охин байдаг. Тvvнийг урагш нэг алхах нь зуун агтын vнэтэй, хойш нэг алхах нь зуун хонины vнэтэй, євлийн цагт наран мэт дулаахан, зуны цагт саран мэт сэрvvхэн байж, алхсан газарт нь єнгын цэцэг дэлгэрдэг" гэсэн байна.
Соёлын ховор нандин өвийн хувьд, Хятадын Засгийн Газар "Гэсэр хааны тууж"-ийг цуглуулах, эмхтгэх, орчуулах, хэвлүүлэх зэрэг ажлыг дээд хэмжээнд чухалчлан үзсээр ирсэн юм. 2002 онд Хятад улс "Гэсэр хааны тууж"-ийн мянган жилийг дурсган тэмдэглэх өргөн их ёслолын ажиллагааг зохион явуулсан байна. Өнөөгийн байдлаар, Хятадын арав гаруй их дээд сургууль болон байгууллагад их олон судлаачид "Гэсэр хааны тууж"-ийг тусгайлан судалж байна.
Хятад улс 2009 онд "Гэсэр хааны тууж"-ийг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэв.
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |