• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Барселонад 2 м/с салхиар гудамжийг гэрэлтүүлэх боллоо

CRI       (GMT+08:00) 2015-06-19 11:22:44

Испаний Ло-грин цэвэр эрчим хүчний технологийн компани дөрвөн жилийн судалгаагаараа салхи, нарны эрчим хүчээр ажилладаг гудамжны гэрэлтүүлэг зохион бүтээсэн нь Барселонагийн далайн эргийн нэгэн дүүргийг гэрэлтүүлж байна. Цаашдаа гудамж талбай төдийгүй, хурдны зам, хорооллын цэцэрлэгт хүрээлэн, олон нийтийн үйлчилгээний газруудад өргөн ашиглах боломжтой юм.

Ло-грин компаний зохион бүтээсэн гэрэлтүүлэг тогтуун салхи, нарны эрчим хүчээр ажилладаг. 10 метр өндөр шон дээр жижигхэн салхин сэнс, нарны зайн хоёр хавтан, бас бичил зай хураагуур суурилуулжээ. Нимгэн бүтэцтэй, хөнгөн чанартай бал чулуугаар хийсэн салхин сэнс салхины хурд 1.7 м/с байхад л цахилгаан гаргах чадалтай. Нарны зайн хавтангаар цахилгаан давхар гаргана. Ингээд шөнөдөө 10 цагийн турш гудамж талбайг төвөггүй гэрэлтүүлдэг байна.

Ло-грийн компаний бүтээгдэхүүн судалгааны албаны менежер Федро Монтес шинэ загварын гэрэлтүүлгийнхээ талаар, "Манай бүтээгдэхүүн маш бага хэмжээний салхины хүчээр ажилладаг. Салхины хурд ердөө 2 метр секунд байхад л хангалттай. Бусад төрлийн бүтээгдэхүүн 4.5-5 м/с-ийн салхитай үед л ажилладаг шүү дээ. Байгаль орчинд ээлтэй байх нь маш чухал. Бид үүнийг бодолцож LED гэрэлтүүлгийн технологийг ашиглаж байгаа. Манай бүтээгдэхүүнийг уламжлалт гэрэлтүүлэгтэй харьцуулбал нүүрстөрөгчийн давхар ислийг жил тутам 2 тонноор бага ялгаруулна" гэлээ. /Бэлтгэсэн: Э.Эрдэнэсувд/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе