• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс 2020 онд 5G технологи нэвтрүүлнэ

CRI       (GMT+08:00) 2015-06-19 15:29:54

Хятадын Үндэсний цахилгаан холбооны газраас 5G технологийн тухай цагаан ном гаргалаа. Хятад улс 2020 он гэхэд хөдөлгөөнт холбооны 5Жи технологийг нэвтрүүлж эхлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Хятадын 5G технологийн судалгааны төслийн менежер хатагтай Цао Шүмин ярихдаа, "Бидний судалгаа концептийн төвшнөөсөө технологийн төвшин рүү явж байна. Ирэх жил гэхэд стандартчлах шатандаа орно" гэж ярьсан байна.

5G технологи, 4G болон 3G технологиос юугаараа ялгаатай байх бол? Дата дамжуулах хурд, сүлжээний багтаамж зэргээрээ харьцуулшгүй гайхамшигтай. Жишээ нь, гар утсаараа интернетээс нэг HD кино татъя гэхэд, 3G-ээр бол 1 цаг, 4G-ээр бол нэлээд хэдэн минут зарцуулна. Тэгвэл 5G-ээр нэгхэн минут дотор 30 кино татах юм. /Бэлтгэсэн: Э.Эрдэнэсувд/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе