• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Цахар найман хошуу" 200 жилийн тэртээх монгол цэргүүдийн дуу

CRI       (GMT+08:00) 2015-06-19 16:05:55


Шинжааны Бор тал нутгийн уугуул, дуучин Мөсийн дуулсан "Цахар найман хошуу" хэмээх сайхан дууг хүргэж байна. Тэнгэр уулын бэл, Сайрамын нуурын эрэгт төрж өссөн Мөсийн уран бүтээлд нутаг усаа магтан дуулсан олон сайхан дуу бий. Харин "Цахар найман хошуу" дууны тухайд гэвэл, Манж Чин улсын эрхшээлд зарлиг хүлээн, арга буюу Шинжааны Или-д очиж Зүүнгарын дайнд оролцсон Цахар цэргүүдийн зохиосон дуу гэлцдэг. Тухайн үед Цахар нутгаас 2000 цэрэг дайнд мордсон ч мянга гаруй нь дайнд үрэгдэж, 800 гаруй нь хил хамгаалан Шинжаанд үлдсэн түүхтэй юм. Дуучин Мөсийн рок стиллээр шинэчлэн найруулж дуулсан "Цахар найман хошуу" дуу хоёр зууны тэртээх Цахар цэргүүдийн зориг тэвчээр, нутаг усаа санагалзсан сэтгэлийг монгол залууст дахин мэдрүүлсэн юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе