• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадад "ердийн ус", "бусад ус" гэсэн хоёрхон төрлийн ус зарна

CRI       (GMT+08:00) 2015-06-19 17:01:35

Саяхан Хятад улсад савалгаатай усны шошгонд шинэ стандарт тогтоосон байна. Ирэх оноос эхлэн хэрэгжүүлэх энэ стандартаар бол үйлдвэрлэгчид савалгаатай усны шошгон дээр "ердийн ус", "бусад ус" гэсэн хоёрхон л тодотголыг хэрэглэнэ. Бас усны найрлагад хүхрийн хүчлийн магни, хлорт кальци гэх мэтийн бодис нэмж оруулсан бол шошгон дээр заавал тодорхой бичих хэрэгтэй.

"Улсаас ингэж ялгаж өгч байгаа нь сайн хэрэг л дээ. Үгүй бол үйлдвэрлэгчид мэдэх мэдэхгүй янз бүрийн нэр шошготой ус зарсаар байна. Ард иргэд хараад таньж чадахгүй, авч очоод шалгуулна гэж ч байхгүй шүү дээ" гэж Бээжингийн нэгэн хэрэглэгч ярьж байна.
Хятадын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Хүнсний аюулгүйн байдлын асуудал эрхэлсэн мэргэжилтэн Жү И шинэ стандарт энэ төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлийг эмх цэгцтэй болгоход чухал ач холбогдолтой гэж үзэж байна. "Үнэндээ тийм олон үйлдэлтэй ус үйлдвэрлэх хэрэгцээ огт байхгүй. Усны үйлдвэрлэлийг хэвийн, ном журмынх нь дагуу л ажиллуулах шаардлагатай байна. Хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн, гоё ганган савтай, хэт өндөр үнэтэй усыг дэлгүүрийн лангуунаас буулгаж, ундны усны зах зээлийг эрүүл, баталгаатай байлгах ёстой" гэж тэр ярьсан юм.

Одоогоор Хятадын Каншифү зэрэг ус ундаа үйлдвэрлэгч томоохон компаниуд "эрдэст ус"-аа "ердийн ус" гэж өөрчлөхөө албан ёсоор мэдэгдээд байгаа юм байна. Гэхдээ тэрбум 370 сая хэрэглэгчтэй Хятадын зах зээл дээр шинэ стандартыг дорвитой хэрэгжүүлнэ гэдэг бас тийм ч амархан асуудал биш байж мэднэ л дээ. /Бэлтгэсэн: Алтаннавч/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе