• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын аж үйлдвэрийн хотууд роботжиж байна

CRI       (GMT+08:00) 2015-07-03 08:51:21

Сүүлийн жилүүдэд Хятадын тэнгисийн эрэг дагуух эдийн засгийн хөгжингүй хотууд роботжиж эхэлсэн. Том гэлтгүй, жижиг дунд үйлдвэрүүд ч олон тооны робот ажиллуулж, цаг мөнгөө хэмнэж, үр ашгаа дээшлүүлэх болсон. Гэвч роботуудаас болж хэдэн мянгаар тоологдох техникийн ажилтнууд ажлаа орхихоос өөр аргагүйд хүрчээ.

Японы Nidec корпорацын Дүн Гуань хот дахь үйлдвэр. Үйлдвэрлэлийн 100 гаруй дамжлагатай. Нэг төхөөрөмж дээр нэг хүн ажилладаг байсан энэ үйлдвэрт роботуудыг ажиллуулах болсноор үйлдвэрийн ажилтнуудын тал хувь нь цомхтголд орсон байна. Дуу чимээ ихтэй үйлдвэрийн орчинд нэг ажилтан өөрийн ажилладаг дамжилгын талаар ярихдаа, "Энэ эгнээд уг нь 26 хүн ажилладаг байсан юм, одоо бол 10 гаруй хүн л ажиллаж байгаа л даа. Үндсэндээ хөдөлмөрийн хүчийг роботууд орлож байгаа" гэлээ.

Аж үйлдвэрийн хот гэгддэг Дүн Гуань хотын нийт үйлдвэрийнх нь 60 гаруй хувь бүрэн роботжижээ. Хятадын техникийн үйлдвэрлэл төвлөрсөн Гуандүн, Жэ-жян зэрэг мужуудад роботыг бүр ч ихээр ашигладаг. Хятадын Media, Galanz, Skyworch зэрэг брендийн үйлдвэрлэл аль эрт автоматжсан байна. Өмнө нь роботыг голдуу автомашин, электрон болон химийн аж үйлдвэрт түлхүү ашигладаг байсан бол одоо нэхмэлийн үйлдвэр, гутлын үйлдвэрт ч ажиллуулах болжээ. Үйлдвэрүүд роботжиж байгааг хөдөлмөр хүчний өртөг нэмэгдсэнтэй холбоотой гэж Японы Nidec корпорацын Дүн Гуань дахь компаний захирал Лю Инчю үзэж байна.

Тэрээр, "Үйлдвэрлэлийг автоматжуулахгүй л бол өрсөлдөх хүчээ дээшлүүлж чадахгүй. Хөдөлмөрийн хүчний өртөг улам л өсөөд байгааг бүгдээрээ мэдэж байгаа шүү дээ. Яагаад Дүн Гуаний үйлдвэрүүд Вьетнам руу шилжиж байна вэ? Тэнд хөдөлмөрийн хүчний өртөг эндээс хямд байдаг болоод л тэр шүү дээ" гэлээ. Лю Инчюгийн яриагаар, үйлдвэрийг автоматжуулахад компани нь 20 сая юань зарцуулсан гэнэ. Үйлдвэрийн ажилтан бүр жилдээ дунджаар 40 мянган юаний цалин авдаг. Гэтэл робот бүр 450 хүний ажлыг нугалж чадна. Ингэхээр жилдээ 18 сая юань хэмнэж байгаа юм байна л даа. Роботуудыг ажиллуулахад ердөө жил гаруйн хугацаанд л зардлаа бүрэн нөхөж чадна гэнэ.

Роботууд ажиллах хүчийг хэмнэхээс гадна бараа бүтээгдэхүүнийг өндөр чанартай, нарийн гүйцэтгэлтэй хийнэ. Бас нэг чухал зүйл нь гэвэл, хэт халуун буюу өндөр эрсдэлтэй, хүний амь дүйсэн үйлдвэрлэлийн орчинд роботыг ажиллуулах илүү үр дүнтэй.
Бэлтгэсэн: Алтаннавч

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе