• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жэк Ма: "Дэлхийн худалдаа IT технологиос DT технологи руу шилжиж байна"

CRI       (GMT+08:00) 2015-07-03 08:58:44

Хятадын эх газрын тэргүүн баян, Алибаба группийг үүсгэн байгуулагч, группийн удирдах зөвлөлийн дарга Жэк Ма саяхан болсон Санкт-Петербургийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр "IT технологиос Дата технологи руу шилжих худалдааны шинэ эрэн" нэртэй илтгэл тавилаа.

Алибаба групп өнгөрсөн оны 9-р сард Нью-Иоркийн хөрөнгийн биржийн түүхэнд хамгийн их хувьцаа зарж, Google、Facebook、Amazon-той мөр зэрэгцэх дэлхийн технологийн томоохон компани болсон. Өдгөө Алибаба группийн далбаан дахь AliExpress цахим сүлжээ Оросын цахим худалдааны зах зээл дээр борлуулалтаараа толгой цохиж байгаа юм.

Жэк Ма илтгэл тавихдаа AliExpress-ийн ирээдүйн хөгжилд итгэл дүүрэн байгаагаа ярьж байсан. Зөвхөн Алибаба ч биш JD, Osell зэрэг Хятадын цахим худалдааны томоохон группууд ч Оросын зах зээл рүү хошуурцгааж байна. Үүнийг дагаад орос хэл дээр ажиллуулж байгаа Хятадын цахим худалдааны сайт ч олон болжээ.

"15 жилийн өмнө хүмүүс Google,iPhone,Facebook,Yandex, Аlibaba-гийн нэрийг нь ч мэддэггүй байсан. Харин өнөөдөр эдгээр компани хэдийн хүмүүсийн амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Үүний цаана чухам ямар гайхамшиг оршиж байна вэ? Энэ бол интернетийн хүч гэж би хэлнэ. Интернет дэлхийг өөрчилсөн. IT бол интернет технологи, DT бол дата технологи. IT ирээдүйг эзэмшихийг зорьдог бол дата ирээдүйг бүтээхийг зорьдог. IT компаниудын 20%-ийг л хүчирхэг болгохыг зорьдог бол дата 80%-ийг нь хүчирхэг болгохыг зорьж байна. Тийм учраас дуртай ч дургүй ч, дэлхий ертөнц IT-гаас Data руу шилжиж байгаад, залуучууд дэлхийг хурдтай өөрчилж чадна гэдэгт би итгэдэг. Хэрэв би интернет ашигладаг Орос хүн байсан бол баялаг бүтээж, түүнийгээ борлуулж, ирээдүйгээ сайхан болгохыг бодох л байсан. Алибаба залуучууд болон жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг бүрэн дэмжих болно" гэж Жек Ма ярьсан юм.

Оросын нийт хүн амын 70-аас илүү хувь нь интернет ашигладаг хэдий ч цахим худалдаа нийт худалдааных нь ердөө 2-3 хувийг л эзэлдэг. Тэгэхээр энэ зах зээл яг л шавхагдашгүй нөөц баялагтай уурхай шиг төсөөлөгдөж байгаа юм.
Бэлтгэсэн. Алтаннавч

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе