|
|
||
2006 онд Дэлхий ван руу хөөрсөн НАСА-гийн сансрын хөлөг хэдхэн хоногийн өмнө Дэлхий вангийн дэргэд шахуу хүрч, дэлхий рүү фото зураг илгээж эхэлсэн нь шуугиан дэгдээлээ.
НАСА-гийн "Шинэ горизон" сансрын хөлөг 9 жил хагасын хугацаа зарцуулж 5 тэрбум км аялсны эцэст, Амеркийн цагаар 07-р сарын 14-ний өглөөний 7 цаг 49 минутад Дэлхий ван гарагтай хамгийн ойрхон буюу 12500 км-ийн зайд зөрж өнгөрсөн юм. Энэхэн хоромд олон фото зураг авч, дэлхий рүү илгээжээ. Энэ талаар НАСА-гийн мэргэжилтэн Жон Грансфелд: "Дэлхий ван гараг маш нарийн төвөгтэй, үлэмж сонирхолтой ертөнц. Тийм ч байх ёстой. Үүнийг бид урьд нь ноттой хэлж чадахгүй байсан бол одоо харин баталж чадлаа шүү дээ" гэж ярьсан юм.
2006 оны 1-р сард "Шинэ горизон" хөлгийг хөөргөх үед Дэлхий ванг нарны аймгийн есөн гарагийн нэг гэж тооцдог, нарны аймгаас хүн төрөлхтний судалж чадаагүй цорын ганц гараг үздэг байсан. Гэвч тэр жилийн 8-р сард, Дэлхий ван гарагийн эзэлхүүний хэмжээ бага гэдэг шалтгаанаар нарны аймгийн гарагийн тооноос хасаж, одой гарагт хамруулсан юм. Гэтэл эрдэмтдийн 700 сая америк доллар зарцуулж бүтээсэн "Шинэ горизон" хөлгөөс дэлхийд илгээсэн фото зургууд, мэдээллүүд Дэлхий ван эрдэмтдийн төсөөллөөс хавьгүй том хэмжээтэй гэдгийг баталж болохоор байна.
"Шинэ горизон" хөлгөөс илгээсэн хамгийн сүүлийн үеийн зургаас, "Дэлхий ван" гаргийн төвд зүрхэн хэлбэртэй газар байгааг олж илрүүлсэн байна. Энэ газар геологийн хувьд бүрэлдэх үе шатандаа явж байж болох юм гэж судлаачид таамаглаж байна. Энэ газрыг тэд Дэлхий ван гаргийг анх нээсэн Америкийн эрдэмтэн Клайд Томбаугийн дурсгалд зориулан "Томбаугийн газар" гэж албан бусаар нэрлээд байна. Мөн Tомбаугийн газрын баруун хойхно илрүүлсэн мөстсөн тал газрыг хүн төрөлхтний хөөргөсөн анхны хиймэл дагуул "Спутник"-ийн нэрээр нэрлэжээ. 20 км гаруй урт энэ талын эргэн тойронд дов толгод, хотгорууд бий.
"Дов толгод, хотгороос нь үзвэл, Спутникийн тал 10 хүрэхгүй сая жилийн настай гэдэг нь тодорхой байна. Геологийн хувьд бүрэлдэх үе шатандаа явж байгаа бололтой" гэж НАСА-гийн мэргэжилтэн Жеф Моор мөн ярьсан юм. Эрдэмтэд "Шинэ горизон" хөлгөөс Дэлхий ван гарагийг нээх гайхамшигт зургууд хүлээж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |