• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Орон нутгийн аялал жуулчлалаар 12 сая иргэн ядуурлаас гарна

CRI       (GMT+08:00) 2015-08-04 17:30:21

Хятадын засгийн газар 2020 он гэхэд 70 сая иргэнийг ядуурлаас гаргана гэж зарласан. Энэ зорилтоо биелүүлэхийн тулд олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Тэр дундаа ажил эрхлэлтийг дэмжих бодлогыг нэн тэргүүнд чухалчилна гэж мэдэгдээд байна.

Саяхан Хятадын үндэсний аялал жуулчлалын газраас 2015-2020 оны хооронд орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар 12 сая иргэнийг амьжиргааны баталгаат төвшинд хүргэх боломжтой гэж мэдээллээ. 2014 оны байдлаар бүх Хятадын хэмжээнд 2 сая аж ахуйн нэгж хөдөө орон нутагт аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлж байна. Мөн аялал жуулчлалын 100 мянга гаруй тосгон давхардсан тоогоор 1 тэрбум 200 сая жуулчин хүлээн авч үйлчилсэн байна.

Хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь ядуу иргэдийн амьдралыг баталгаатай болгох, хөдөөгийн ард иргэдийг баялаг бүтээхэд чухал нөлөө үзүүлнэ гэж Хятадын Үндэсний аялал жуулчлалын газрын дэд дарга Ү Вэньшүэ илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе