• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ардын дуу хөгжмийг олон улсын зах зээл дээр гаргана

CRI       (GMT+08:00) 2015-08-04 17:32:13

Энэ сарын эхээр Хөлөнбуйрын тал нутагт 3 хоног үргэлжилсэн "Нүүдэлчдийн олон улсын хөгжмийн наадам"-д Монгол, Хятад, Манж үндэстэн хамтлаг дуучдаас гадна Тайвань, Америкийн уран бүтээлчид оролцож дуу хуураа өргөсөн юм. Тэд дуулж хуурдаад зогсохгүй ардын дуу хөгжмийг хадгалж хамгаалах, уламжлуулан дэлгэрүүлэх талаар нээлттэй хэлэлцсэн юм.

Өвөрмонголын "Салхин саарал" хамтлаг Монгол ардын дуу хөгжмөө олон улсын хөгжмийн зах зээл дээр гаргахын тулд орчин үеийн хөгжмөөр баяжуулах шаардлага байгааг хэлж байсан. Хөлөнбуйрын нүүдэлчдийн олон улсын хөгжмийн наадмын үеэр "Салхин саарал" хамтлаг "Салхин саарал" нэртэй дуугаа Тайваний залуу хамтлаг Марти Бандтай хамтран дуулсан юм.

"Бүх дуу хөгжим өөрийн гэсэн амьдрах цаг хугацаа, амин сүнстэй байдаг. Тэр цаг үе нь өөрчлөгдөхөд дараагийн үеийн хүмүүс түүнээс суралцаж, түүнийг хадгалан уламжлах ёстой. Үндэстний гэсэн цэвэр элементийг нь зайлшгүй хадгалах ёстой ч түүнийг шинээр хөгжүүлнэ гэдэг маш хэцүү. Хэрвээ уламжлалт дуу хөгжмийг олон улсын тайзнаа амилуулъя гэвэл зайлшгүй дэлхийн хэмнэлд нийцүүлж, шинэ хөгжмийн элементүүдийг ашиглах нь зүйтэй" хэмээн Тайваний нэрт хөгжмийн зохиолч Гарри Вү хэллээ.

Грэммийн шагналд 9 удаа нэр дэвшиж, 6 удаа шагнал хүртсэн Америкийн нэрт хөгжмийн зохиолч Даниэл Хо Хөлөнбуйрын энэ удаагийн хөгжмийн наадмын хүндэт зочин байсан юм. Олон үндэстний дуу хөгжмийг сонсоод Даниэл Хо: "Үнэхээр итгэмээргүй сайхан, маш хүчтэй, сэтгэл хөдөлгөм сайхан дуу хөгжим сонслоо. Дууны үгийг нь би ойлгохгүй боловч хөг аялгуунд нь өөрийн эрхгүй сэтгэл хөдөллөө" гэлээ. Даниэл эцэст нь "Ардын дуу хөгжмийг дэлхийн сонсогчдын хүртээл болгохын төлөө цаашид Хятадын уран бүтээлчидтэй хамтран ажиллахдаа таатай байх болно" гэдгээ илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе