• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Уйгарчуудын урлахуйн гайхамшиг--Нафисын элсэн зураг

CRI       (GMT+08:00) 2015-08-07 10:54:36

Нафисын элсэн зураг уйгарчуудын урлахуйн гайхамшиг. Уран бүтээлч сэтгэлгээг илэрхийлдэг Нафисын элсэн зургийн үндсэн түүхий эд нь цагаан, шар, саарал,хар гээд өнгө өнгийн байгалийн элс, бэх, тосон будаг юм. Энэ урлал элсэн цөл, говь нутгийн өнгө үзэмж, ардын амьдрал ахуйг амьд дүр төрхөөр илэрхийлж чаддагаараа гайхамшигтай.

Алимжаан элсэн зургийн уламжлалт технологийг орчин үеийн дүрслэх урлагийн олон жанртай хослуулан бүтээл туурвиж, 2007 онд элсэн зургийн патентын тусгай эрх авчээ. Тэрээр элсэн зургийн урлалыг хэдэн үеэрээ хөгжүүлж байгаа нэгэн зураачийн урлангийн эзэн. Алимжааны бүтээл Франц, Орос, Хонконг зэрэг олон газрын үзэсгэлэнд тавигдаж байсан төдийгүй Дубайн хааны ордонд ч хадгалаатай байдаг.

\Бэлтгэсэн: Алтаннавч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе