• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Wetherm компани "Газар дэлхийг ундаалъя" нэртэй сайн дурын ажиллагааг эхлүүллээ

CRI       (GMT+08:00) 2015-08-14 16:08:34

Арьс чийгшүүлэх үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Wetherm компани "Газар дэлхийг ундаалъя" нэртэй сайн дурын ажиллагааг Венец хотоос эхлүүллээ.

Хятадын Гуанжоуд төвтэй "Wetherm"компаничийгшүүлэгч гоо сайхны бараа бүтээгдэхүүнээрээ Хятадад төдийгүй олон улсад танигдсан нэртэй брэнд. Тэд "Эх дэлхийг тэтгэе, амьдралын эрчим хүч" уриатай Миланы дэлхийн экспогийн үеэр усны нөөцийгхайрлан хамгаалахариун үйлсэд дэлхийн хүмүүсийг уриалан дуудаж байгаа нь компаний сурталчилгаа хийж байна гэхээсээ илүү нийгмийн хариуцлагаа биелүүлж байна гэж үзэж болох юм.

Өнөөдөр дэлхийн цэвэр усны нөөц хүн төрөлхтний зайлшгүй ярих гол сэдэв.Дэлхийн усны нөөцийн ердөө 2.5 хувь нь л унданд хэрэглэж болох цэвэр ус гэж сонссон юм байна.

2025 он гэхэд манай дэлхийн нийт хүн амын 20 гаруй хувь усны гачигдалд орно гэсэн тооцоо байдаг.Долоохон жилийн дараа ийм байдалтай болно гээд бодвол одооноос л хүн бүр, аж ахуйн нэгж бүр, нийгмийн өмнө хариуцлагатай байх шаардлагатай болж байгаа юм. "Wetherm"компанийн ажилтан Ли Хуан ингэж ярьж байна.

"Манайкомпани гоо сайхны брэнд үйлдвэрлэдэг боловч байгаль орчныг хамгаалах чиглэлд олон нийтийг хамруулсан төслүүд хэрэгжүүлдэг. Бид Миланы экспогийн "Эх дэлхийг тэтгэе" гэсэн уриаг маш их дэмжиж байгаа.Энэ удаа бид усны нөөцийг хайрлан гамнахыг уриалаад зогсохгүй олон нийтийн байгаль орчныг хамгаалах ухамсарт нөлөөлөх зорилго тавьсан. Интернет тоглоом, нийгмийн цахим сүлжээ зэргийг ашиглан аль болох олон хүнийг үйл ажиллагаандаа хамруулж байгаа. Эх байгалиа хамгаалахын төлөө "Та сэтгэлээ гарга, бид мөнгөө гаргая" гэсэн манай уриа олны анхаарлыг маш их татаж байна. Үйл ажиллагаанд маань оролцсон хүн нэг бүрийн өмнөөс бид нэг доллар гаргаж байгаль хамгаалах буяны үйлст зориулж байгаа юм."

"Wetherm" компанитай хамтран "Эх дэлхийг ундаалъя" нэртэй энэ удаагийн сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа Италийн "Онли" компаний ерөнхий захирал, Итали Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Айрин Пиветти ингэж ярилаа.

"Компанийсурталчилахыг гол зорилгоо болгоогүй. Олон нийтийн сайн сайхны төлөө буяны ажиллагаа зохион байгуулж байгаа нь энэ юм л даа. Далайд дусал нэмэр гэж ярьдаг шүү дээ. Хүн бүр дусал усыг ч болтугай хайрлан гамнаасай гэж хүсэж байна. "Wetherm" компаний үйл ажиллагаанд италийн олон компани, аж ахуйн нэгж дуу хоолой нэгтгэлээ. Дэлхийн усны нөөц баялгийг хамгаалахын тулд улс орнууд үйлдвэрлэлийн бохирдлоо багасгах талаар анхаарлаа хандуулах ёстой. "
\Бэлтгэсэн Эрдэнэсувд\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе