• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

АНУ бүсгүй хүний хөрөг бүхий мөнгөн дэвсгэрт гаргахаар боллоо

CRI       (GMT+08:00) 2015-08-14 16:12:28

АНУ сүүлийн 100 жилийн түүхэндээ анх удаа бүсгүй хүний хөрөг бүхий мөнгөн дэвсгэрт гаргахаар боллоо. 2020 онд гүйлгээнд оруулах 10 америк доллар дээр чухам хэний хөрөг байх бол? Энэ талаар манай сурвалжлагч Америкийн Сангийн сайд Якоб Льюг сурвалжиллаа.

 Якоб Лью хэлэхдээ:

"Бид яг одоо аравтын дэвсгэртийн загварыг шинэчлэхээр төлөвлөж байна. Шинэ арван доллар дээр бүсгүй хүний хөрөг заларна гэдгийг дуулгахад надад тун бахархалтай санагдаж байна. Энэ бол Америкийн ойрын 100 гаруй жилийн түүхэн дэх анхны тохиолдол. Эмэгтэйчүүд сонгуульд санал өгөх эрхтэй болсны 100 жилд зориулж бид 2020 онд аравтын шинэ дэвсгэртүүдийг гүйлгээнд оруулах болно. "

Ер нь Америк түүхэндээ хоёр ч удаа эмэгтэй хүний хөрөг бүхий цаасан дэвсгэрт хэрэглэж байсан байгаа юм. Нэг нь Америкийн анхны тэргүүн хатагтай Марта Вашингтон, нөгөө нь индиан омгийн ахлагч Покахонтас. Харин одоогийн арван долларын дэвсгэрт дээр байгаа Америкийн сангийн яамны анхны сайд Александр Хамилтоны оронд хэний зургийг хэвлэх нь олны анхаарлыг татаж байна.

"Ямар ч байсан, Америкийн ардчилал, хүний эрхийн үйл хэрэгт гавьяа байгуулсан эмэгтэйчүүдээс сонгоно" гэж Нэгдсэн улсын сангийн яам мэдэгдээд байгаа юм байна. Америкийн иргэдийн зүгээс нэлээн олон хүний нэрийг дэвшүүлээд байгаа. Сангийн яамны Мөнгөний газар бас олон нийтээс нээлттэй санал хурааж эхэлсэн гэж байгаа. Санал өгөгчдийн дунд хүүхэд залуус ч цөөнгүй байгааг албаны хүн ярьсан юм.

"Намайг Алия гэдэг.Би Теннессигээс ирсэн скаутын гишүүн. Миний бодлоор шинэ арван доллар дээр Сьюзан Энтонигийн хөргийг хэвлэх нь зүйтэй. Яагаад гэвэл тэр эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийн төлөөххөдөлгөөнд идэвхтэй оролцож, Америкийн ардчилалд маш их хүчин зүтгэл гаргасан эрэлхэг эмэгтэй."

Америкийнхэвлэлүүд шинэ арван долларт дөрвөн эмэгтэйг нэр дэвшүүлсэн байна. Өмнөд умардын дайны үеэр хар арьст 300 боолын амийг аварсан Хариет Тубман, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч, ядуусыг дэмжигч Америкийн экс тэргүүн хатагтай Еленор Рузвельт, хар арьстнуудын эрхийг хамгаалагч Роза Паркс, Америкийн Чероки омгийн анхны эмэгтэй ахлагч Вилма Манкиллер нарыг багтаажээ. Америкийн сангийн яамны Санхүүгийн газрын дарга Роси Риос иргэдийн идэвх оролцоо өндөр байгаад сэтгэл хангалуун байгаагаа ингэнж ярьсан юм.

"Олон нийт үнэхээр гайхмаар идэвхтэй хандаж байгаа. Ялангуяа иргэд түүхийнхээ талаар гүнзгий мэдлэгтэй байгаа нь тунбаярлууштай хэрэг. Хамилтоныг ойлгоно гэдэг зөвхөн хүйсийн тухай асуудал биш, харин Америкийн ирээдүйтэй шууд холбоотой."

Иргэд, олон нийтээс "Шинэ арван доллар" веб сайт, Фэйсбүүк, твиттер зэрэг нийгмийн цахим сүлжээ, мөн имэйл, захидлаар дамжуулан санал хурааж байгаа хэдий ч эцсийн шийдвэрийг санал хураалтаар биш, харин Сангийн яамнаас гаргана. Энэ талаар Америкийн Сангийн яамны Мөнгөний газрын дарга Леонард Олияр ингэж ярьж байна.

"Сангийнсайдхуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу хамгийн эцсийншийдвэрийггаргах болно.Бидний одоо явуулж байгаа санал асуулга бол ард түмний сэтгэлдчухам аль эмэгтэй нь илүү нэр хүндтэй вэ гэдийг тодруулах зорилготой. Санал асуулгын дүнг бид Сангийнсайдад танилцуулах юм"

Америкт олон иргэн арван доллар дээр бүсгүй хүний хөргийг хэвлэх санаачилгыг дэмжиж байгаа ч эсэргүүцэж байгаа хүн бас цөөнгүй. Дэмжигчид эсэргүүцэгчдийн аль алиных нь саналыг хүндэтгэсэн шийдвэр гаргана гэдгээ Америкийн Сангийн сайд өмнө нь илэрхийлсэн юм.

/-Та бүхэн яг одоо Дэлхийн цаг нэвтрүүлэг сонсож байна-таслал/

Хөт: Танилцуулах дараагийн мэдээллийгдэлхийн улс орнуудын хоолны соёл, хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байгаа МиланыДэлхийн экспогоос ирүүлжээ.

Хөт: Тийм ээ...Бид өмнө нь энэ яармагийн үеэр Итали тогоочид 1,6 км-ийн урттай "Маргарита" пицца дэлгэн тавьж Геннисийн дэлхийн амжилтыг шинэчилэн тогтоосон тухай мэдээлж байсан шүү дээ. Тэгвэл энэ удаа,арьс чийгшүүлэгч гоо сайхны бүтээгдэхүүнээрээ дэлхийд гайхагдсан Хятадын "Wetherm" брэнд усны нөөцийг хайрлангамнахыг уриалсан тухай мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

Хөт: Хятадын Гуанжоуд төвтэй "Wetherm"компаничийгшүүлэгч гоо сайхны бараа бүтээгдэхүүнээрээ Хятадад төдийгүй олон улсад танигдсан нэртэй брэнд. Тэд "Эх дэлхийг тэтгэе, амьдралын эрчим хүч" уриатай Миланы дэлхийн экспогийн үеэрусны нөөцийгхайрлан хамгаалахариун үйлсэд дэлхийн хүмүүсийг уриалан дуудаж байгаа нь компаний сурталчилгаа хийж байна гэхээсээ илүү нийгмийн хариуцлагаа биелүүлж байна гэж үзэж болох юм.

Хөт: Тийм ээ, өнөөдөр дэлхийн цэвэр усны нөөцхүн төрөлхтний зайлшгүй ярих гол сэдэв.Дэлхийн усны нөөцийн ердөө 2.5 хувь нь л унданд хэрэглэж болох цэвэр ус гэж сонссон юм байна. Ундны усны хомстол дэлхийн олон оронд нүүрлээд байгаа бодит гамшиг шүү дээ.

Хөт: 2025 он гэхэд манай дэлхийн нийт хүн амын 20 гаруй хувь усны гачигдалд орно гэсэн тооцоо байдаг.Долоохон жилийн дараа ийм байдалтай болно гээд бодвол одооноос л хүн бүр, аж ахуйн нэгж бүр, нийгмийн өмнө хариуцлагатай байх шаардлагатай болж байгаа юм.

Хөт: Ер нь хичнээн сайн сайхан амьдарч байлаа ч уух усгүй болчихвол ямар утга учир байх вэ дээ
Хөт: Харин тийм ээ... Тийм учраас лэнэ сэдвийг онцолсон юм...Ингээд одоо "Wetherm"компанийн ажилтан Ли Хуаны яриаг сонсгоё.

/Милан яриа 1/

Манайкомпани гоо сайхны брэнд үйлдвэрлэдэг боловч байгаль орчныг хамгаалах чиглэлд олон нийтийг хамруулсан төслүүд хэрэгжүүлдэг. Бид Миланы экспогийн "Эх дэлхийг тэтгэе" гэсэн уриаг маш их дэмжиж байгаа.Энэ удаа бид усны нөөцийг хайрлан гамнахыг уриалаад зогсохгүй олон нийтийн байгаль орчныг хамгаалах ухамсарт нөлөөлөх зорилго тавьсан. Интернет тоглоом, нийгмийн цахим сүлжээ зэргийг ашиглан аль болох олон хүнийг үйл ажиллагаандаа хамруулж байгаа. Эх байгалиа хамгаалахын төлөө "Та сэтгэлээ гарга, бид мөнгөө гаргая" гэсэн манай уриа олны анхаарлыг маш их татаж байна. Үйл ажиллагаанд маань оролцсон хүн нэг бүрийн өмнөөс бид нэг доллар гаргаж байгаль хамгаалах буяны үйлст зориулж байгаа юм.

Хөт: "Wetherm" компанитай хамтран "Эх дэлхийг ундаалъя" нэртэй энэ удаагийн сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа Италийн "Онли" компаний ерөнхий захирал, Итали Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Айрин Пиветти ярихдаа:

/Милан яриа 2/

Компанийсурталчилахыг гол зорилгоо болгоогүй. Олон нийтийн сайн сайхны төлөө буяны ажиллагаа зохион байгуулж байгаа нь энэ юм л даа. Далайд дусал нэмэр гэж ярьдаг шүү дээ. Хүн бүр дусал усыг ч болтугай хайрлан гамнаасай гэж хүсэж байна. "Wetherm" компаний үйл ажиллагаанд италийн олон компани, аж ахуйн нэгж дуу хоолой нэгтгэлээ. Дэлхийн усны нөөц баялгийг хамгаалахын тулд улс орнууд үйлдвэрлэлийн бохирдлоо багасгах талаар анхаарлаа хандуулах ёстой.

\Бэлтгэсэн Эрдэнэсувд\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе