• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жа Жа нэртэй панда 37 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ

CRI       (GMT+08:00) 2015-08-14 16:34:40

1999 онд Хятадын Засгийн газраас Хонконгийн захиргаанд Жа Жа нэртэй нэгэн пандаг бэлэглэсэн байна. Тэр пандагийн 37 насны ой энэ сард тохиож байгаа юм байна. Жа Жа бол дэлхийн хамгийн өндөр настай тэжээвэр панда. Түүний нас сүүдэр хүнийхээр бол 110 настай тэнцэх гэнэ. ХОУР-гийн Хонконг дахьсурвалжлагч И Мин тун саяхан Жа Жа пандаг сурвалжлахаар очсон байна.

Жа Жа 37 насны төрсөн өдрөө урьдчилан тэмдэглэжээ. 7-р сарын 28-ны өдөр тэнгисийн паркийнхан түүний төрсөн өдөрт зориулан тусгай бялуу бэлтгэж, амтат хулсаар цадтал нь хооллосон байна."Жа Жа-гийн нас дэлхийн дээд амжилтыг тогтоосон" гэж Тэнгисийн паркийн хуурай газрын амьтны хэлтсийн дарга Жү Шяожүн ярьж байна.

"Жа Жа-гийн хувьд 37 насны давааг давна гэдэг хялбар биш... Өөрөөр хэлбэл тэр өдөр бүр шинэ амжилт тогтоож байна гэсэн үг шүү дээ. Хөдөлж барих нь уулынхнаа бодвол арай удаан болсон ч гэлээ нас чацуутантайгаа харьцуулбал биеийн байдал нь маш сайн байгаа" гэж Тэнгисийн паркийн хуурай газрын амьтны хэлтсийн дарга Жү Шяожүн ярилаа.

Жа Жа 1978 онд Сы Чуаньд төрсөн. Зургаан бамбаруушны ээж. Одоогоор тэр хүн төрлөхтний 110 насыг зооглож явна. Ер нь тэжээвэр панда дунджаар 25 л насалдаг байна. Харин хээрийн панда 20 насыг арай ядан давдаг гэнэ. Жа Жа-гийн хувьд "настайчуудад" тохиолдох зарим хүндрэл бэрхшээл байлгүй л яахав. Жү Шяожүнгийн хэлж байгаагаар: "настан" Жа Жа даралт өндөр, үений үрэвсэлтэй, "нүд цайх" өвчнөөс болж зүүн нүд нь харалган болоод байгаа гэнэ...Түүний ярьсныг үргэлжлүүлэн сонсоё.

Үений үрэвсэл түүний хөдөлгөөнийг тодорхой хэмжээнд хорьж байгаа.Хараа нь ч нэлээд муудсан. Тиймээс бид өдөр болгон түүнийг тогтмол цагт хооллохыг хичээдэг."Настайчууд" амьдралынтогтвортойхэмнэлд дуртай байдаг шүү дээ. Жишээ нь хаана түүний хамгийн дуртай амтат лийр байдаг, хаана очвол хулсны навчаар хийсэн талхыг олж идэж болох гэхчилэн" гэж Жү Шяожүн ярьсан юм.

Жа Жа өөрийн дотны найз Ань Ань-тайгаа Хонконгд ирээд 16 жил болж байна. Ань Ань нь 29 настай. Тэнгисийн парк хоёр "настан"-д даралт хэмжих, шүдний шинжилгээ хийх тусгай үйлчилгээ үзүүлдэг. Тэдний амьдралыгболомжийн хэрээртав тухтай байлгахыг төлөө тэд чармайн ажиллаж байна.Хонконгийн захиргааны хэлтсийн дарга Жэн Юе-э Жа Жа-гийн төрсөн өдөр дээр үг хэлэхдээ "үрчлэгч"-ийн ажлыг ихээр үнэлсэн байна.

"Ань Ань, Жа Жа нар нь Хонконгийн тэнгисийн паркт өтөл насныхаа жаргалыг эдэлж байгаа нь Сы Чуаний Вө Лүн байгалийн дархан цаазтай район болон Хонконгийн тэнгисийн цэцэрлэгийн сэтгэл гаргаж арчилсантай шууд холбоотой юм. Тийм учраас би Хонконгийн засгийн газрын өмнөөс талархал дэвшүүлж байна." гэжээ

Хонконгийн тэнгисийн парк Жа Жа-гийн төрсөн өдрийг урьдчилан тэмдэглэж, түүний "фенүүдэд"зориулж олон арга хэмжээ зохиож байгаа юм. Тухайлбал, 65-аас дээш настай хүн энэ жил тэнгисийн паркаар үнэ төлбөргүй аялах, түүгээрч зогсохгүй Хонконгийн оршин суугчид 8-р сард багтаан аль нэгэн өдрийг сонгож паркт тасалбаргүй орох зэрэг үйлчилгээүзүүлэх юм байна. Мөн энэ паркийнхан өндөр настнуудад зориулж тусгайлан бэлдсэн өөх, давс, чихэр багатай "хулсны баавгайн эрүүл хоол"-ыг танилцуулж байна.
\Бэлтгэсэн Алтаннавч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе