• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ариун Рамадан сарын амтат хоол

CRI       (GMT+08:00) 2015-08-19 14:38:41

Лалын шашны он тооллоор жил бүрийн 9-р сарыг Ариун Рамадан сар гэж тооцдог. Ариун Рамадан сар гэж нэрлэх болсны учрыг Аллах тэнгэр хүн төрөлхтөнд Коран судрыг бэлэглэсэн гэж үздэг байна. Лалын тооллын 9-р сар энэ жил аргын тооллын 6-р сарын 18-наас 7-р сарын 17 хүртэл хугацаанд тохиожээ.

Лалын шашинтнууд нартай үед уншилгаар сэтгэл оюунаа ундалбал хоол хүнсээр бие махбодоо тэжээхээс илүү тустай гэж үздэг учраас ариун сарынхаа үеэр зөвхөн нарнаар мацаг барьдаг юм байна. ХОУР-гийн Турк дахь сэтгүүлч саяхан Туркийн мусульманчуудыг сурвалжиллаа. Турк хоол Араб, Газрын Дундад тэнгисийн хоолтой төстэй боловч өөрийн гэсэн өвөрмөц үнэр амт, боловсруулах аргаараа дэлхийд алдартай. Туркийн лалын шашинтнууд "Рамадан сар"-ынхаа үеэр амт чанар сайтайгаас гадна шим тэжээл, амин дэмээр баялаг хүнс хэрэглэхийг эрхэмлэдэг. Ингээд тэд "Рамадан сар"-ын үеэр ямар ямар амтат хоол бэлтгэдгийг сонирхоно уу?.
Рамадан сарын үеэр Анкара хот дахь лалын сүм хийдүүд мөргөлчдийн хөлд дарагддаг. Гулсевер - залбирал мөргөлөө таслалгүй үйлддэг сайн мусульман, бас гэрийн сайн эзэгтэй. Тэр нар жаргахын хэрд сүмээс гэртээ харьж ирээд хоолны ширээн дээрээ идээ будаа, элдэв зүйлийн амттан дүүргэн өрлөө. Алив, ширээн дээр нь ямар хоол байгааг харъя.

"Би буурцагтай шөл, хаштай, төмстэй шөл хийсэн. Буурцагтай хуурга бас ногооны салат. Амттан гэвэл тарвас, жимс, шош байна. Талх, жигнэмэг бас иднэ. Ер энэ сар тос ихтэй хоол хүнс бараг иддэггүй л дээ. Зуны халуун цагт хоолыг хэтрүүлж их идвэл ходоод гэдсэнд халтай, шингээхэд хэцүү шүү дээ. Тиймээс "Рамадан сар"-ын үеэр хөнгөн хооллохыг боддог."
 
Бусдыг гэртээ урьж, хамт хооллох нь "Рамадан сар"-ын бас нэгэн сайхан заншил гэж хэлж болно. Сүүлийн жилүүдэд турк хүмүүсийн амьдралын төвшин дээшилж, Рамадан сарын үеэр зоогийн газар хооллохыг илүүд үзэх хүн улам олширчээ. Үүнийг дагаад турк хоолны газрууд "Рамадан сар"-д зориулж олон нэр төрлийн тусгай хоолны иж бүрдэл гаргаж, үнийг нь ч боломжийн хэмжээгээр багасгаж үйлчлэх болсон байна. Анкара болон Истанбулд салбартай Анатоля уламжлалт хоолны ресторан  "Рамадан сар"-д зориулж 25 америк долларын үнэтэй иж бүрдэл шинээр гаргажээ. Үйлчлүүлэгчид нь голдуу чинээлэг төвшний, өндөр орлоготой хүмүүс байдаг байна. "Рамадан сарын үеэр захиалга ихтэй байдаг болохоор хүмүүс өглөө эрт ширээ захиалдаг" гэж тогооч Сулейман хэлж байна.

"Рамадан сар"-д зориулсан иж бүрдэлд, наргил модны чавга, олив, бөөрөнхий мах, салат, буурцгийн шөл, хонины шарсан хавирга багтдаг. Бас амтат жигнэмэг, тараг, цайг хүссэн хэмжээгээр нь өгдөг. Манай ресторан ер нь олон үйлчлүүлэгчтэй, хүмүүс өглөөнөөс л суудал захиалж эхэлдэг шүү" гэж тэрээр ярилаа.

Та хэрэв "Рамадан сар"-ын үеэр Туркт аялах юм бол Османы үеэс уламжлагдсан амтат турк хоолноос гадна шинэ үеийн европ хоолны амтыг аль алиныг нь мэдрэх боломжтой. Туркууд "Рамадан сар"-аар зоогоо хэрхэн бэлтгэж хүртдэг талаар танилцууллаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе