• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Иранчууд ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж байна

CRI       (GMT+08:00) 2015-08-19 14:40:32

Иран улс эртний түүх бичлэгт Перс гэдэг нэрээр тэмдэглэгдсэн байдаг. Энэ улсын түүх соёлын тухай нарийн сайн ярьвал бас манай монголчуудтай холбогдоно. Хөлөг хаанаас эхлээд Монголын 17 хаан 100 гаруй жилийн турш Персийг захирч байсан түүхтэй.Перс гэдэг нь Ираны нэг нутгийн нэр байсан. Харин персчүүд манай эриний 3 дугаар зуунаас эхлээд л өөрсдийгөө Иран буюу "язгууртан" гэж нэрлэж байсан байгаа юм. 1935 онд Ираны шах олон улсад хандан нутгийнхны хэлж заншсанаар Иран гэж нэрлэхийг уриалсан байна.

Өнөөгийн Иран улс 78 сая хүн амтай, 60 гаруй хувь нь перс үндэстэн, албан ёсны хэл нь перс хэл. Газар нутгийн хэмжээгээрэ Монгол улсын өмнө, дэлхийд 18 дугаарт бичигддэг. Сая 650 мянга орчим хавтгай дөрвөлжин километр нутагтай.

Ираны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдалын талаар танилцуулахад, сарын өмнө Иран улс холбогдох зургаан оронтой цөмийн хөтөлбөрийн асуудлаарх иж бүрэн хэлэлцээр тохиролцож чадсан. Ингэснээр НҮБ, АНУ, Европын холбоо зэргээс олон жилийн турш хэрэгжүүлж ирсэн хориг арга хэмжээгээ цуцлах болсон юм. Өнгөрсөн жилүүдэд хориг арга хэмжээ Ираны нийгэм, эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн, хориг бүрэн тавигдсанаар Ираны эдийн засаг хурдтай хөгжих боломжтой юу? Эдгээр асуудлаар ХОУР-гийн Иран дахь сэтгүүлчийн бэлтгэсэн дэлгэрэнгүй сурвалжилгыг хүргэе.

Ираны нийслэл Тегераны баруун дүүрэг дэх нэгэн хайпермаркетад худалдан авагч ихтэй, хөл үймээнтэй байлаа. Энэ бол Тегераны хамгийн том сүлжээ дэлгүүрийн нэг Хайперстар. Зөвхөн энэ дэлгүүр ч биш, Тегераны бусад зах дэлгүүрт ч хөл ихтэй ийм дүр зураг бэлхэн үзэгдэнэ.

Өнгөцхөн харвал, олон жилийн турш хориг арга хэмжээний уршгийг амсаж ирсэн улс гэхэд, Иран улсын өнөөгийн байдал аж үйлдвэрийн боловсронгуй систем, худалдааны баялаг уламжлалынх нь ачаар, доройтож ядуурсан бусад улс оронтой харьцуулшгүй сайн гэмээр. Тегераны зах гудамжуудаар эрийх гар утас, компьютерийн Apple брэндийн дэлгүүрүүд, хамгийн сүүлийн үеийн шинэ технологи, бүтээгдэхүүнүүд Персийн худалдаачдын арга ухаан, суу залийг гайхуулах мэт. Гэвч уг чанартаа бол Иранд тавьсан хориг арга хэмжээ сүүдрээ унагаагүй газар гэж бараг үгүй. 2012-2013 онд 40 хувь хүртэл өссөн инфляцийн үзүүлэлт жирийн ард иргэдийн хувьд жинхэнэ "гамшиг" байсан юм.

"Импортын барааны үнэ тэнгэрт хадсаан. Дотоодын үйлдвэрийн бараа ч ялгаагүй. Худалдаачид хориг арга хэмжээнээс болоод бүх юмны үнэ өсөөд байна шүү дээ л гэдэг. Энэ хэдэн жил баячуудын амьдрал нэг их өөрчлөгдөөгүй байх. Харин дундаж орлогтой бидэн шиг л хүмүүс, бас ядуусын амьдрал л их доройтсон" гэж Тегераны нэгэн дунд сургуульд багшийн ажилтай Нора ярьж байна.

Түүний ярьсныг эдийн засгийн шинжээч Саейд Лейлаз ч зөвшөөрч байна. Хориг арга хэмжээнээс үүдсэн уршиг, хамгийн илэрхий жишээ бол инфляцийн өсөлт, мөнгөний үнэгүйдэл. 2011 онд нэг ам доллар 10 мянган иран лиартай тэнцэж байсан бол Ираны банк санхүү, газрын тосны салбарт хориг тавьснаар ердөө нэгхэн жилийн дараа гэхэд нэг ам доллар 40 мянга шахам лиартай тэнцэхүйц болов. 2013 онд Ираны инфляци 40 хувь хүртэл өсөж, ард иргэдийнх нь тал хувь худалдан авах чадвараа 40-50 хувиар алджээ.
Хориг арга хэмжээ дундаж амьдралтай иргэдэд ингэж нөлөөлсөн бол дунджаас дээгүүр давхаргынханд хэрхэн нөлөөлсөн бол? Их сургуулийн профессор Зибалакам ингэж ярьж байна.

"Үнэндээ хориг арга хэмжээ Тегеранд ажиллаж амьдарч байгаа миний хувьд бол эдийн засгийн утгаараа нөлөөлсөн гэхээс илүү сэтгэлзүйн нөлөө их үзүүлсээн. Ираны сэхээтнүүд, зохиолчид, их сургуулийн багш нар хориг арга хэмжээнээс болоод гадны хүмүүстэй чөлөөтэй харилцах аргагүй болсон л доо. Энэ нөлөө хүнс, эмийн бүтээгдэхүүний хомстлоос илүү их уршигтай гэж би боддог юм. "
7 сарын 14-нд цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр батлагдаж, бүх хориг тавигдах боломж бүрдлээ. Хэдийгээр хориг тавигдсаны дараа эдийн засаг нь гэрлийн хурдаар өсөхгүй нь тодорхой боловч иранчууд ойрын ирээдүйд сайн сайхан амьдралтай золгоно гэдэгтээ итгэлтэй байна. Эдийн засгийн шинжээч Саейд Лейлаз ингэж ярьж байна.

"Бидний тооцоогоор бол ирэх 12 сард Ираны эдийн засаг 1-2 функт өсөх боломжтой. Энэ нь эзийн засгийн жилийн өсөлт 2-3 хувьтай байна гэсэн үг л дээ. Одоогоор хурдтай өсөлтийн тухай саналтгүй. Хориг арга хэмжээнээс гадна эдийн засгийн тогтолцоог сайжруулах нь өнөөгийн тулгамдсан асуудал болоод байна. "

Та бүхэнд Иран улс дахь ХОУР-гийн сэтгүүлчийн бэлтгэсэн Ираны нийгэм эдийн засгийн талаарх сурвалжилгыг хүргэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе