|
|
||
Орчин үед бүхий л эд юмс "ухаажиж" хүмүүн бид тэр бүхэнтэй хөл нийлэн алхах гэж чармайх болсон. Энэ удаа бас нэг "ухаалаг үзэг"-ний тухай танилцуулъя.
...Германы Берлин хотноо жил бүр зохиогддог "Хээрийн спортын техник технологийн үзэсгэлэн яармаг" өнгөрсөн 7-р сард болсон. Энэ талаар Хятадын ОУР-гийн сэтгүүлч Янь Шя Берлин хотоос бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлсэн юм. Энэ жилийн үзэсгэлэн яармагийг үзэж сонирхохоор дэлхийн өнцөг булан бүрээс 10 мянга гаруй техник сонирхогч болон бизнесменүүд Берлинд хуран цугласан байна. Тэнд ууланд авирах, цасны спорт, усны болон бартаат замын уралдааны гээд бараг л бүх төрлийн спортын тоног төхөөрөмжүүдийг дэлгэн тависан байна.
Энэ дундаас хамгийн сонирхол татах төхөөрөмж гэвэл: Израилийн "ОТМ" технологийн компаний бүтээсэн "ухаалаг үзэг". Энэ үзгээр юу тааралдсан газраа бичиж болно. Хатуу, зөөлөн, цаас, шил... Тухайлбал ширээн дээр, эсвэл буйдан дээр, аль эсвэл гар дээрээ ч бичиж болно гэсэн үг. Зарим тохиолдолд гэртээ буйдан дээрээ тухлаад ТВ-ээ үзээд ч юм уу, ном сонин уншаад сууж байтал гэнэт хэн нэгэн утсаар ярьж яаралтай ямар нэгэн зүйл тэмдэглэх шаардлага гардаг. Гэтэл ойр хавьд үзэг цаас байдаггүй. Үүнд та санаа зоволтгүй, "ухаалаг үзэг" хажууд чинь байхад л боло. Магадгүй бас машиндаа жолоо бариад явж байтал ийм зүйл тохиолдож болно. Шууд үзгээ бариад машиныхаа урд шилэн дээр ч юм уу, эсвэр жолооны хүрдэн дээрээ, ер нь хаа л бол хаана бичиж болох нь... Энэ үзэг таны гар утас, зөөврийн компьютер юм уу телевизтэй"Bluetooth"-ээр шууд холбогдох боломжтой. Нэг ёсондоо таны бичсэн, зурсан зүйлийг гар утас, компьютер луу хуулж дамжуулж байгаа хэрэг.
Сүүлийн үед хүмүүс мэдрэгчтэй дэлгэцтэй гар утсыг ихээр ашиглах болсон.Ингэснээр гараар бичихээ бараг болисон. Харин энэ үзгийг хэрэглэснээр таны гараар бичсэн зүйл цахим хувилбар болж хувирна гэсэн үг. Хэрэв та сайхан бичигтэй бол түүгээрээ бахархаж бас гайхуулах боломжтой гэсэн үг. "ОТМ" технологийн компанийн гүйцэтгэх захирал Майкл Роны "ухаалаг үзэг"-ээ ингэж тайлбарлаж байна.
"Энэ бол дэлхийн өндөр тоон үзүүлэлт бүхий анхны ухаалаг гар бичмэлийн үзэг юм. Үүнийг хаана ч хэрэглэж болно. Гар утас, компьютер зэрэг электрон хэрэгсэлтэй "Bluetooth"-ээр холбож өгдөг. Хэрэг дээрээ, энэ нь компьютерын чадавхтай бөгөөд хэрэглэхэд дөхөм авсаархан эд. Бид түүнийг хармаандаа хийчихээд л гараад явж болно шүү дээ"
\Бэлтгэсэн: Алтаннавч\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |