• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Элсэн цөлийн араб бүсгүйчүүд орчин цагийн амьдралд хөл тавих боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-17 16:15:54

Израиль улсад еврейчүүдээс гадна арабууд нийт хүн амынх нь 20%-ийг эзэлдэг. Израилийн өмнөд хэсгийн элсэн цөлд бедуинчууд үе дамжин хагас нүүдэллэн амьдарч ирсэн. Харин шинэ зуун гарснаас хойш бедуин бүсгүйчүүд гэрийн эзэгтэй бус харин ажлын талбарт гавшгайлан хөдөлмөрлөх болжээ. Хятадын ОУР-гийн Израиль дахь сэтгүүлч Жан Жинь бедуинчуудын шинэ амьдралтай танилцсан байна.

Бедуинчууд гэдэг нь Баруун Ази болон Хойд Африкийн элсэн цөлд амьдардаг хагас нүүдэлчин угсаатан. Уламжлал ёсоор бол бүсгүйчүүд нь эр нөхөр, үр хүүхдээн асарч тойглон гэр орныхоо ажлыг амжуулна. Харин өнөөдөр тэдний амьдралд ихээхэн өөрчлөлт гарчээ.

Елла Бар-Давид бол Израилийн Эдийн засгийн яамны үндэстний цөөнхийн ажил эрхлэлтийн асуудал хариуцсан албан тушаалтан. Тэрээр бидэнд "Бедуинчууд өөрсдийн санаачилгаар өнөөгийн шинэ амьдралаа цогцлоосон" гэж ярьсан юм.


"Ажил эрхлэлтийн үйлчилгээний төв"-өөр үйлчлүүлж буй бедуинчууд

"Бедуинчуудын дунд өндөр боловсролтой хүн олон бий. Тэд оршин сууж буй орчин тойрноо, хорооллоо улам сайхан болгохыг төлөө маш ихээр санаа тавьдаг. Бедуинчууд шинийг хийж, бүтээх хүсэл зорилго, тэмүүлэлтэй улс. Одоогийн байгаа байдлаа өөрчилж байж л ядуу амьдралаасаа салж чадна гэдгийг сайн мэддэг юм."

Израилийн засгийн газар 2012 оноос үндэстний цөөнхийн төвлөрөн суурьшиж буй газар нутагт "Ажил эрхлэлтийн үйлчилгээний төв" байгуулж эхэлсэн байна. Израилийн өмнөд хэсгийн бедуинчуудын төвлөрөн суурьшиж байгаа газар гэхэд л ийм есөн үйлчилгээний төв бий. Тэнд бедуинчууд ажлаа зохион байгуулахын зэрэгцээ угсаатныхаа хүмүүсийг ажил хөдөлмөр эрхлэхэд нь тусалдаг байна. Мариам Абу Хамад бол тус төвийн анхны удирдах ажилтан. Алчуураар толгойгоо ороож, урт цамц өмсөн Мусульманы уламжлалт хувцас, эд хэрэгслээр гоёсон тэрээр эгэл жирийн араб бүсгүйгээс ялгарах юмгүй харагдана.


"Ажил эрхлэлтийн үйлчилгээний төв"-ийн анхны удирдах ажилтан Мариам Абу Хамад

"Эхэндээ хүмүүс манай энэ ажил эрхлэлтийн төвийн талаар ямар ч ойлголтгүй байсан. Бид хорооллоороо, бүр айл нэг бүрчлэн явж бүсгүйчүүдэд ажил эрхлэлтийн давуу талыг танилцуулж, тэдэнд яаж туслах тухайгаа ярьсан. Миний хувьд гэхэд л би өөрөө бодит жишээ нь юм л даа... Би бол бедуин хүн. Одоо ажлын байран дээрээ эднийгээ толгойлон ажиллаж байна. Нэг үгээр бол удирдлага нь гэх үү дээ..." гэж тус төвийн дарга Мариам Абу Хамад ярилаа

Бедуинчуудын "Ажил эрхлэлтийн үйлчилгээний төв"-д системтэй сургалт явуулахын зэрэгцээ нутгийн хүмүүст зориулж ажлын байрны талаар танилцуулга, мэдээлэл хүргэдэг байна. 2012 оноос хойш тус төвөөр 8000 гаруй хүн үйлчлүүлсний талаас илүү хувь нь эмэгтэйчүүд байна.

Махмуд Аламур нь өмнөд хэсгийн бедуинчуудын ажил эрхлэлтийн төвийн хариуцлагатай ажилтан. Тэрээр төвийнхөө үйл ажиллагааны талаар ингэж ярисан юм.

"Бид гол төлөв бүсгүйчүүдэд зориулж еврей хэл болон компьютерын сургалт явуулдаг. Хэрэв тэд тосгоноосоо өөр газар ажиллахыг хүсвэл бид тэднийг ажлын газартай нь холбож өгдөг. Бид бедуин бүсгүйчүүдэд маш олон ажил танилцуулаад байгаа. Хэрэв хүмүүс тосгондоо ажиллахыг хүсвэл бид тэднд зориулж тусгай сургалт явуулаад, мөн ажил хийхэд нь тус дэм үзүүлдэг "

Бедуинчуудын Хура тосгон дахь нэгэн лалын сүмд Израилийн цахилгаан холбооны хамгийн томд тооцогдох "Bezeк" компани тусгай дуудлагын төв ажиллуулдаг байна. Ажил эрхлэлтийн төвийн чамбай удирдлагын ачаар энэ компани нутгийн хэдэн арван бедуин бүсгүйг ажлын байраар хангажээ. 21 настай Асмаа Квоа энэ дуудлагын төвд гурав дахь жилдээ ажиллаж байна. Өдгөө албан тушаал ахиж багийн ахлагч болжээ.


Хура тосгон дахь Израилийн цахилгаан холбооны "Bezeк" компани

"Би зөвхөн мөнгө олохын төлөө л ажил хийж байгаа юм биш ээ. Харин ч ажлын байран дээрээ өөрийгөө илүү их мэдрэх болсон. Би ийм чадвартай юм гэж үү?..., Би үнэхээр хийж чадаж байна гээд л... Хуучны ёс заншлаар бол Бедуин бүсгүй ердөө гэрийн мухар сахиж, нөхөр нь гаднах ажлаа амжуулна. Гэтэл одоо тийм биш... Тэгээд ч би энэ хуучинсаг үзэл бодлоо бүрмөсөн орхихоор шийдсэн. Цаашдаа ч сайн ажиллах болно. Бас улам сайн хичээн суралцах хэрэгтэй байна." гэж Асмаа Квоа ярилаа.


"Bezeк" компанийн ажилтан

Ямартай ч бедуин бүсгүйчүүд улиг болсон өмнөх амьдралаан орхиж, шинийг хийж, бүтээх хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн өөрсдийн харж буй цоо шинэ амьдралын төлөө тууштай тэмцэхээр шийдсэн байна.


Супермаркетад ажиллаж байгаа бедуин бүсгүй

\Бэлтгэсэн: Алтаннавч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе