• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Милан-2015 экспо өндөрлөлөө

CRI       (GMT+08:00) 2015-11-23 15:04:48

10-р сарын 31-нд Италийн Милан хотноо Милан-2015 экспо өндөрлөлөө. Миланы экспо энэ оны 5 дугаар сарын 1-нд "Дэлхийг хооллох. Амьдралын эрчим хүч" уриан дор нээгдсэн юм. Хөдөө аж ахуй, үр тариа, хүнсний бүтээгдэхүүнээр гол болгосон Миланы экспо дэлхий нийтийг чанартай, эрүүл хүнсээр хангах зорилготой, хүнсээр гол болгосон анхны экспо байлаа.

Миланы экспо-г НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, ОХУ-ын ерөнхийлөгч Владимр Путин, Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон, ХБНГУ-ын канцлер Ангела Меркель зэрэг 60 гаруй улс орны удирдагч үзэж сонирхсон байна.

Миланы экспо гарсан 184 хоногт 1260 удаагийн арга хэмжээ зохион байгуулжээ. Францын павильон ногоо жимс, Германых нисэж буй зөгий, Хятадынх тариан түрүү, Австрийнх ой мод, Казакстаных 4D кино театр, Английнх зөгийн үүр, Италийнх толин байшингаар ялгарч улс орон бүр өвөрмөц дизайн, өндөр технологи бүхий павильоноор оролцон, тус тусын үзэсгэлэнгийн талбайд өөр өөрийн онцлогтой хүнсний бүтээгдэхүүн үзүүлж, төрөл бүрийн тоглолт зохион байгуулсжээ.

Экспод 40 гаруй улс орон, олон улсын байгууллага оролцов. 21.5 сая зочны гуравны хоёр нь Итали, бусад нь гадаадын жуулчин байлаа. Милан-2015 экспо италчуудад 10 тэрбум еврогийн эдийн засгийн үр ашиг авчирч, 600 мянган ажлын байр бий болгож, аялал жуулчлалын орлогыг 5 тэрбумаар нэмэгдүүлжээ. 2020 оны экспо Дубайд болох юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе