• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Швейцарийн эрдэмтэд нисэх төхөөрөмж бүтээжээ

CRI       (GMT+08:00) 2015-12-18 11:09:38

Хүн төрөлхтөн жигүүртэн шувуудтай адил хязгааргүй хөх тэнгэрт дүүлэн нисэхийг эрт цагаас мөрөөдсөөр ирсэн. Хүн төрөлхтөн өдргөө нисэх онгоц, агаарын бөмбөлөг зэргээр нисдэг ч энэ нь жигүүртэн шувуу нисэхтэй адил тийм онцгой мэдрэмж төрүүлж чадахгүй. Тэгвэл Швейцарийн эрдэмтэд яг нисэх мэт мэдрэмж төрүүлдэг нисэх төхөөрөмж зохион бүтээжээ. Энэ төхөөрөмжөөр үйлчлүүлэхийн тулд зориулалтын дуулга өмсөж, тусгай тавцанд түрүүлгээ харан хэвтэнэ. Нүүрээ доош харуулж гараараа жигүүр дэвэх мэт хөдөлгөөн хийхэд агаарт хөөрөх шиг мэдрэмж төрүүлдэг байна. Биеэ хазайлгах төдийд нислэгийн чиглэлээ өөрчилж болно.

Тэнгэр багандсан барилга, хотын гудамж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг өндрөөс харж, дээгүүр нь халин нисэхэд шувууны нүдээр дэлхий ертөнцийг харахтай адил санагддана. Сандлын өмнө байрлуулсан сэнс хэр зэрэг хурдтай нисэхээс шалтгаалж салхины хурдыг тогтоож өгдөг байна. Тус төслийн мэргэжилтэн Стивений ярьснаар үйлчлүүлэгч нисэх явцдаа хийсвэр болоод бодит ахуйг ялгахын аргагүй үнэмшилтэй байдаг гэнэ.

"Маш олон хүн нисэхсэн гэж мөрөөддөг. Би ч бас адил. Та энэ апаратаар үйлчлүүлбэл Нью-Йоркийн тэнгэрт шувуудтай адил эрх чөлөөтэй халин нисэж болно. Та далавчаа дэвэх төдийд эгц дээшээ цойлох буюу доош шунгахыг үнэн бодитоор мэдэрнэ. Бидний их тархи аль нь бодит аль нь хийсвэр гэдгийг ялгаж чадахүй" гэж Стивен баталж байлаа.

Үйлчлүүлэгч Луис Фрайтаг: "Хэрэв та цээжээ урагш түрвэл өндөөс унаад ирэх шиг санагдана. Энэ бол үнэхээр гайхалтай мэдрэмж юм. Яг л үнэн бодит амьдрал, жинхэнэ дэлхий ертөнц шиг санагдаж байлаа. Дуулганы дотор талын дэлгэц маш үнэмшилтэй харуулж байна" хэмээн ярьж байлаа.

Энэхүү нисэх апаратыг Швейцарийн Цюрихийн Их Сургуулийн судлаачид зохион бүтээсэн бөгөөд өдгөө тэд дэлхийг тойрон аялж хүн төрөлхтөнд нисэх апаратаа танилцуулах байна. /До.Болдхуяг/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе