|
|
||
Европын статистикийн газар тун саяхан "Бид хэн бэ? Бид яаж амьдардаг вэ?" гэсэн гарчигтай тайлан нийтэлж, тэдний амьдралыг тал бүрээс нь танилцуулсан байна. Тухайлбал европуудын орон сууцны талбайн хэмжээ, ариун цэврийн өрөө, цаашлаад хүн амын төрөлтөөс боловсролын түвшин хүртлэх бүх мэдээллийг тайланд тусгажээ.
Европт гэрлэх насны нийт хүмүүсийн 2/3 нь ганц юм уу хоёроороо амьдарч байна. Ялангуяа Скандинавын хойгт энэ байдал илүү түгээмэл гэнэ. Тухайлбал Данийн нийт хүн амын 50 орчим хувь нь ганц бие. Энэ нь Европын орнууддаа хамгийн өндөр хэмжээнд тооцогддог.
Та Европын орнуудын орон сууцыг бүгд орчин үеийн, тохилог гэж битгий бодоорой. Европын хэвлэл мэдээллийн гаргасан тоо баримтад Балтын тэнгисийн орнууд, Болгар, Румын зэрэг оронд хүмүүсийн амьдарч буй сууцны 10 гаруй хувь нь бие засах суултуургүй гээд бод доо. Харин Бельги, Люксембург, Нидерланд, Швед, Их Британи зэрэг оронд нэг сууц дор хаяж нэг бие засах газартай байдаг байна.
Орон сууц гэж ярихад Бельгичүүд болон Их Британичууд ам бардам байдаг. Учир нь тэндхийн орон сууцны 40-өөд хувь нь 1946 оноос өмнө баригджээ. Харин Данийн Копенгаген болон Францын Парис хот хуучин барилгын тоогоороо дэлхийд тэргүүлдэг. Тухайлбал Копенгагенд нийт барилгын 68.1 хувь нь хуучин барилгад тооцогддог бол Парист 59.7 хувийг эзэлдэг. Сонирхолтой бас нэгэн тоо баримт дуулгахад Ромчуудын 95 хувь нь амины сууцтай, Зүүн Лондон болон Лиссабоны иргэд гэрээ нүүлгэх дуртай гэсэн байна.
Люксенбург болон Австрийн хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэдийн сууцны талбай бусад улсынхаас ойролцоогоор 50 орчим ам метр илүү байдаг тул Люксенбургийнхнийг цайзад, Австричуудыг ордонд амьдардаг гэлцдэг.
Дүрвэгсдийн оргил үетэй холбогдуулан Европын парламентын зарим гишүүн Страсбург дэх Европын парламентын байрыг дүрвэгсдийн хоргодох байр болгоно гэсэн хошигнолын шинжтэй санал дэвшүүлж байсан юм. Учир нь Парламентын байр ихэнхдээ сул, чөлөөтэй байдгаас тэр. Мөн Европт эзэнгүй олон сая сууц байдаг гэнэ.
Европдоо хүн амынхаа тоогоор тэргүүлдэг Герман улс "Хамгийн хөгшин" оронд тооцогддог. Учир нь нийт хүн амын тэгшитгэсэн нас нь 46 гэсэн судалгаа гарчээ. Харин Ирланд "Хамгийн залуу" оронд багтдаг. Энд нийт хүн амын тэгшитгэсэн нас 36 юм байна. Энэ нь 1994 онтой харьцуулахад насжилтын хэмжээ нилээд хүнд байдалд байгааг харуулж байна. Тухайн үед Швейцар Европын хамгийн хөгшин оронд тооцогдож байжээ. Нийт хүн амын тэгшитгэсэн нас дөнгөж 38 байсан байна.
Хүмүүсийн анхаарлыг хамгийн их татаж байгаа бас нэг зүйл нь хүн амын асуудал. Европын холбооны 11 гишүүн орны хүн амын өсөлт жил ирэх тутам буурч байна. Литва улс 2004 онд Европын холбоонд элссэнээс хойш хүн амын тоо 13.4 хувиар буурсан нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Латви улсын хүн амын тоо ч 12.1 хувиар буурчээ. Харин Польшийн хүн амын тоо өсөж байснаа тухайн орны эдийн засгийн доройтлоос болж олон тооны иргэд Англи, Ирланд руу шилжсэн тул хүн амын тоо буурах хандлагатай болсон байна.
Тайланд дурдсанаар Словак, Нидерланд, Франц, Ирландын хүн ам өсөж байгаагийн шалтгааны 70 хувь нь төрөлт нэмэгдсэнтэй холбоотой. Харин Итали, Австри, Чех, Люксенбург, Испани, Словени, Швед, Бельги, Кипр зэрэг орны хүн амын тоо өсч байгаа нь цагаачид ихээр орж ирж байгаатай холбоотой гэнэ.
Европын холбооны гишүүн орнуудаас гэрлэлтийн тоогоор хамгийн өндөрт ордог нь Мальта болон Кипр улс. Гэхдээ өнөөгийн гэрлэлтийн хэмжээ 1964 оны дундаж гэрлэлтээс доогуур түвшинд байна. Швейцарт эрчүүд дунджаар 36 насандаа, эмэгтэйчүүд 33 насандаа гэрлэж байгаа нь "хамгийн орой гэрлэлтийн үлгэр жишээ орон" болжээ. Латви болон Чехийн гэрлэлт хамгийн тогтвортой гэнэ. Латвийн нийслэл Ригад эмэгтэйчүүдийн 16 хувь нь, Чехийн Карловид эрэгтэйчүүдийн 11.9 хувь нь гэрлэлтээ цуцлуулсан байна.
Мароккогийн цагаачид Европт хамгийн их тоог эзэлдэг. Марокко болон Туркийн 2 сая гаруй цагаач Европын орнуудад хуулийн дагуу амьдарч байгааг тоо баримт харуулжээ. Түүний дараа Оросын 1.8 сая, Алжирын 1.5 сая, Украйн, Энэтхэгийн тус бүр нэг сая цагаач Европт амьдарч байна.
Эстоны иргэд хамгийн сурах дуртай нь гэнэ. Тэдний нийт хүн амын 35 хувь нь дээд боловсролтой. Гэхдээ Исланд улсын нийт хүн амын 50 хувь нь бакалавр зэрэгтэй гээд бодоход энэ нь тийм ч өндөр тоо биш юм байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |