|
|
||
20160112iphone002.mp3 |
Гар утас төдийгүй нарийвчилсан технологийн салбартаа тэргүүн эгнээнд жагсдаг "Аpple" компани өнгөрөгч 2015 онд цөөнгүй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олны хүртээл болгосон. Гэтэл компанийн хувьцааны үнэ нэлээд буурсан үзүүлэлттэй гарчээ.
Сүүлийн хэдэн жил "Аpple"-ийн хувьцааны үнэ "домог" болон яригдаж, жил дараалан өсөн нэмэгдсээр ирсэн. Гэтэл 2015 онд тус компанийн хувьцааны үнэ сүүлийн 10-аад жилд анх удаа доошилж, оны хамгийн сүүлчийн өдөр оны эхний өдрөөс 4.64 хувиар буурсан байна. 4-р сард 134.54 ам.долларт хүрч байсан хамгийн оргил үетэй нь харьцуулбал 21.7 хувиар буурчээ. Энэ нь "Аpple" компаний хувьцааны зах зээлийн үнэ ханш 57 тэрбум ам.доллароор буурсантай тэнцэх үзүүлэлт юм.
Өдгөө "Аpple"-ийн хувьцааны зах зээлийн үнэ 600 тэрбумаас доошилж, 590 тэрбум хүрэхгүй үзүүлэлттэй байгаа юм. Гэсэн хэдий ч "Аpple" компани Америкт зах зээлийн үнэ ханшаа хамгийн өндөрт хадгалж буй компани хэвээр байсаар байна.
"Аpple" компани 2015 оноос өмнө АНУ-ын хөрөнгийн биржийн өсөлтөд нөлөөлсөөр ирсэн юм. 2009-2014 он хүртэл компаний хувьцааны үнэ 25 хувиас дээш хэмжээгээр өсөн нэмэгдсээр байсан юм..
"Apple Watch", "Apple Pay", "Apple TV", түүнчлэн "iPhone 6S" гээд өнгөрсөн онд тус компани олон төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж ололт амжилтаар дүүрэн байсан ч хувьцааны үнэ нь төдийлөн сэтгэл ханамжтай байж чадсангүй. Маш олон шинжээч "iPhone" гар утасны зах зээлийн хэтийн төлөвт таагүй хандаж, энэ онд тус брэндийн гар утасны эрэлт хэрэгцээ, тэр тусмаа хөгжингүй орнуудын зах зээл дэх эрэлт хэрэгцээ нь хэмжээндээ тулна гэж үзсэн байна.
Гэтэл "Ball Street"-ийн шинжээчид "Аpple"-ийн хувьцааны үнийг эергээр харж, "Ball Street"-ийн 49 хувьцааны бизнес нэгжийн дотроос 41 нь "Аpple" компанид эерэг үнэлгээ өгч, зонхилох шинжээчид "Аpple"-ийн хувьцаанд 145 ам.долларын зорилтот үнэ санал болгосон нь өнөөгийн түвшнөөс нэлээд дээгүүрт орж байгаа юм.
Хувьцааны үнийн үзүүлэлт нь хүмүүсийн санаснаас доор байгаа ч "Аpple" компани Америкийн "хамгийн их ашиг бүтээгч" компани хэвээр байна. Америкийн "Fortune" сэтгүүлээс саяхан нийтэлсэн 2015 оны Америкийн хүчирхэг 500 компаний жагсаалтад "Wall Mart" дахин тэргүүлж, нефть үйлдвэрлэгч "Exxon Mobil" болон "Chevron" компани 2, 3-рт бичигдсэн байна. Харин "Аpple" компани 5-рт жагсжээ. Гэсэн хэдий ч ашиг орлогын хувьд олон компанийг тэргүүлж, 35.91 тэрбум ам.долларын ашиг олсноор "хамгийн их ашиг ологч" компаниар тодорсон байна.
Тэгвэл энэ онд "Аpple" компани ямар ямар шинэ бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх бол? Ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс хамаарч компаний хувьцааны үнэ урьдын адил сэргэн, цаашид дахин "домог" болон яригдах эсэх нь тодорхой болно. Мэдээж норохоос сайн сэргийлэх чадвартай "iPhone-7", "7- Plus" гар утас, "iPhone-6c" гар утас, "Apple Watch-2", шинэ загварын "iPad Air-3", "MacBook-Air" зэрэг шинэ бүтээгдэхүүн болон улам өндөржүүлсэн "iOS"、"OS X" программ хангамжаа бүтээж, бүтээгдэхүүнээ улам чанаржуулна гэдэгт хүмүүс итгэлтэй байгаа.
Түүнчлэн "Аpple" компани технологийн салбарт хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Үүнээс гадна "Аpple" компанийнхан интернетийн салбарт хөл тавиагүй байгаа тул магадгүй автомат камер, хаалганы оньс, чийдэн зэрэг улам олон сонирхолтой бүтээгдэхүүн гаргаж технологийн салбарт шинийг авчрах байх гэж хүмүүс таамаглан хүлээж байна. Ерөнхийдөө энэ 2016 он "Аpple" компаний хувьд тун ч цаг наргүй, яаруу өнгөрөх нэг жил байх бололтой.
До.Болдхуяг
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |