|
|
||
20160112hunsniinogoo003.mp3 |
Английн нэрт тогооч Мичиэл Рох хоёр найзын хамт Лондон хотын өмнөд хэсгийн Слафам дахь дэлхийн хоёрдугаар дайны үед байгуулсан газар доорх хоргодох байрыг хүнсний ногоо тариалах талбай болгон өөрчилсөн байна. Энэ нь дэлхийн анхны газар доорх ногооны аж ахуй бөгөөд тэнд хүнсний ногооноос гадна эмийн ургамал тариалдаг байна. Тэрээр өөрийн тарьсан хүнсний ногоогоо Лондонгийн ресторан, айл өрхөд худалддаг.
Газар доор хүнсний ногоо тарих санааг Мичиэл Рох гурван жилийн өмнө анх сэджээ. Энэ нь хотын иргэдийн хүнсний хэрэгцээг хангах, мөн эрүүл хооллоход туслах зорилготой гэнэ. Рох хамтрагчдийн хамт 750 мянган фунт стерлинг цуглуулж, газар доорх хоргодох байрыг тариан талбай болгон өөрчилжээ. Тэрээр "Газар доорх ургац" төсөл санаачлан түүнийг нь Лондон хотын дарга ч дэмжиж тэдэнд урам зориг хайрласан байна.
Газар доорх ногооны аж ахуй олон давуу талтай. Тухайлбал, тусгаарласан цэвэр орчноос гадна салхи нэвтрэх тусгай системтэй. Усалгааны иж бүрэн төхөөрөмжтэй, тэргүүн зэргийн гэрэлтүүлэгтэй. Энэ нь эрчим хүч хэмнэх боломжтой. Ногоочид LED гэрлээр нарны гэрлийг орлуулсан нь шинэлэг шийдэл болжээ. Өдгөө тэнд буурцаг, лууван, шанцай, чинцай зэрэг ногоо тарьж байна.
Слафам дахь газар доорх хоргодох байрыг эмзэг бүлгийн болон энгийн ард иргэдийг нацистуудын дайралтаас хамгаалах зорилгоор 1940-1942 онд байгуулжээ. Тэр байр 12 давхар. Дотроо унтлагын өрөө, эмнэлгийн тасаг, гал тогооны өрөө, ариун цэврийн төхөөрөмжтэй. Дээд тал нь 8000 хүний багтаамжтай. Дайны дараа огт ашиглаагүй юм байна. Газар доор, маш гүнд байрладаг тул 16 градусын тогтмол дулааныг хадгалж чаддаг. Байгаль цаг уурын ямар ч нөлөөнд автахгүй. Тиймээс ургацын маш таатай орчинг бүрдүүлдэг байна.
До.Болдхуяг
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |