|
|
||
20160112urtnaslah004.mp3 |
Хүн урт наслахын тулд юу хийж, яаж амьдрах ёстой юм бол? Энэ тухай чи юу гэж боддог вэ?
Эрүүл хүнс хэрэглэх, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, сэтгэл санаагаа тайван байлгах гээд урт наслахын нууц жор олон байдаг гэж дуулсан л даа.
Тэр ч тийм л дээ. Гэхдээ зурагт үздэггүй хүн бас урт насалдаг гэж сая л сонслоо. Тун саяхан Английн 103 настай хатагтай Гертруде Хиндлей Английн нэгэн сэтгүүлд өөрийн урт наслаж буй нууц жорын тухай ярихдаа ерөөсөө зурагт үздэггүй гэсэн байна.
Гертруде зурагт үздэггүй, гэртээ ч зурагт авч тавиагүй юм байна. "Би асрагчаар олон жил ажилласан. Настай хүмүүсийг асарч байхдаа тэд бүгд гэртээ зурагттай байгааг харсан. Миний найзууд ч гэсэн бүгд зурагт үздэг л дээ. Харин би зурагт үзэх дургүй. Нам гүмхэн амьдрахыг л хүсдэг." гэж тэрээр сэтгүүлчид ярьсан байна.
Гертруде дэлхийгээс ангид байгаагүй. Тэрээр заримдаа радио сонсоно. Түүний үеэл Ричард Хиндлей, "Үнэнийг хэлэхэд дэлхий дахинд юу болж байгааг тэр бусад хүмүүс шиг сонирхдоггүй. Зөвхөн орон нутгийн радио л сонсдог." гэж хэлсэн байна. "Зурагт үздэггүй нь нэг ёсондоо өөрийгөө хамгаалж байгаа хэрэг юм. Учир нь түүнд зурагт байдаггүй учраас янз бүрийн мэдээ мэдээлэл сонсож, түүнийхээ төлөө санаа зовдоггүй" гэж Гертрудейн садангийн хүмүүс ярьсан байна.
Гертруде үр хүүхэдгүй, ганц бие. Гэрийн тэжээвэр амьтанд дуртай. 1970 онд амьтны халамжийн төв байгуулж байсан байна. "Өдрийн турш амьтантай хамт байдаг болохоор надад зурагт үзэх зав байдаггүй, үзэх ч сонирхолгүй" гэж тэрээр мөн хэлсэн байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |