|
|
||
20160112sharairag005.mp3 |
Гэртээ зурагт үзэнгээ шар айраг шимж суух нь эр хүний бас нэгэн жаргал юм даа...Гэхдээ гэртээ шар айраг нэрнэ гэхээр...
Гэр орондоо шар айраг ууж байснаас нэрж байна гэж сонсоогүй, бас хараагүй юм байна. Өөрийн гараар, гэртээ шар айраг нэрнэ гэдэг тийм ч хялбар ажил биш байх аа.
Тэгвэл Унгарын шар айрагны хорхойтнууд гэртээ шар айраг нэрэх хялбар бөгөөд хямд төсөр арга хайсаар амжилтанд хүрсэн байна.
Унгарын иргэн Паул Масел 2013 оноос хэдэн найзынхаа хамт "Бревие" нэртэй шар айраг нэрэгчийг судалж эхэлсэн байна. Тэд төслийн мөнгө хуримтлуулах аргаар ес хоногийн дотор 100 мянган ам доллар цуглуулжээ. Тухайн үед зах зээлд үүнтэй төстэй бүтээгдэхүүн байсан ч "Бревие"-г бүтээгчид түүнээс нэн хялбар нэрэх аргыг судалж гаргасан байна.
"Бревие" нь шар айраг нэрэх өндөр хүчин чадалтай төхөөрөмж юм. Хавхлага болон насос нь түүний онцлох тал нь. Тэгээд бас гэртээ шар айраг нэрэх удаан эдэлгээтэй төхөөрөмж гэж би бодож байна"
"Бревие" утасгүй долгионы таних карттай, шар айраг нэрэх 200 гаруй жортой. Ажиллагааны бүх явц, дулааны хэмжээг бүрэн автоматаар удирддаг тул хэрэглэгчид хүссэн газраа компьютер юм уу гар утасны программаар шууд хяналт тавьж удирдах бүрэн боломжтой юм байна.
"Бревие"-гээр нэрсэн шар айраг 0,5 литр нь ердөө 0.3 ам доллар. Энэ нь зах зээлийн ханшаас хамаагүй хямд гэсэн үг. Масел шар айраг нэрэгч төхөөрөмж үйлдвэрлэснийхээ дараахан дэлхийн өнцөг булан бүрээс 1100 гаруй захиалга хүлээн авчээ.
"Бид хүмүүст сайн чанарын шар айргийг өөр өөрийнх нь хүсэл сонирхлын дагуу нэрж өгдөгөөрөө давуу талтай. Бас үнэ ханш нь боломжийн. Тиймээс бидний бүтээсэн төхөөрөмж хүмүүст маш их таалагдана гэж найдаж байна. Миний бодлоор хүмүүсийн сонирхлыг татаж байгаа гол шалтгаан нь энэ байх."
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |