|
|
||
20160112omnocolongos006.mp3 |
2016 оны эхний өдөр Өмнөд Солонгост нэвтэрсэн анхны гадаад жуулчин Хятадын иргэн байсан, мөн Өмнөд Солонгосын шинэ оны хамгийн эхний экспортын бараа Хятад улс руу тээвэрлэгдсэн гэж Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийнхэн онцолжээ.
Шинэ онд Солонгост ирсэн анхны гадаадын жуулчнаа хүлээн авахын тулд "Korean Air" болон "Asiana Airlines" агаарын тээврийн компани 1-р сарын 1-нд Инчоны нисэх онгоцны буудалд "угтах ёслол"-ын ажиллагаа зохион байгуулжээ. Энэ арга хэмжээнд БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны сайд Ки Жон Дук, Аялал жуулчлалын байгууллагын захирал Жон Чан Соо нар оролцсон байна.
"Korean Air" компаний хүлээн авсан анхны жуулчин нь Хятад улсаас ирсэн Ван овогтой эмэгтэй юм. Жуулчин Ван Бээжингээс нисэж 1-ний үүрийн 00: 25 минутад Өмнөд Солонгост иржээ. Тус агаарын тээврийн компани жуулчин бүсгүйд цэцгийн баглаа, Хятад улсад ирж очих бизнес классын 2 тасалбар бэлэглэсэн байна. Жуулчин Ван "Visit Korea" комиссоос зохион явуулсан "2016-2018 Өмнөд Солонгост зочлох жил" арга хэмжээний анхны гадаадын жуулчин болсон байна.
"Asiana Airlines" агаарын тээврийн компанийн хувьд мөн өдөр хүлээн авсан анхны гадаадын жуулчин нь Хятадын Гуанжөү хотоос ирсэн эрэгтэй жуулчин байлаа. Энэ жуулчин 1 сарын 1-ний үүрийн 04 цаг 45 минутад Инчоны нисэх онгоцны буудалд иржээ. Тус компани энэ оны анхны гадаадын жуулчиндаа мөн цэцгийн баглаа, ирж очих онгоцны тасалбар бэлэглэжээ.
"Asiana Airlines" компаний бараа тээврийн нисэх онгоц үүрийн 01 цаг 05 минутад Инчоноос хөдөлж, цахим, хагас дамжуулагч зэрэг 60 тоннын бараа тээгээд Шанхайг зорьжээ. Нислэгийн ахлагч Ким Дон Сик: "Өмнөд Солонгос энэ онд экспортын барааныхаа нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх бодлого барьж байгаа" гэж ярьсан байна.
Өмнөд Солонгосын Засгийн газар өнгөрөгч оны 12-р сард "2016 оны эдийн засгийн бодлогын чиг хандлага"-ыг тодорхойлсон байна. Үүнд аялал жуулчлалын салбарт өөрчлөлт оруулахдаа Хятадын жуулчдад виз олгох асуудлыг хөнгөвчлөх талаар тусгай заалт оруулжээ.
Өнгөрөгч 2015 онд тус улсын Засгийн газар авто машин болон гэр ахуйн цахилгаан бараанд ноогдуулсан хэрэглээний албан татварыг түр хугацаагаар бууруулсан байна. Энэ арга хэмжээ 2016 оноос хүчингүй болж байгаа тул оны эхний хэдэн сард Өмнөд Солонгосын дотоодын хэрэглээ буурч болзошгүй гэнэ. Тиймээс Өмнөд Солонгосын Засгийн газар жуулчдыг татах замаар дотоодын хэрэглээгээ нэмэгдүүлэхийг зорьж байна гэж шинжээчид үзэж байна.
Өмнөд Солонгосын Аялал жуулчлалын байгууллага "2019 он гэхэд Өмнөд Солонгост жуулчлах гадаадын жуулчид давхардсан тоогоор 20 саяд дөхнө" гэж таамаглаж байна. Эдгээрийн дотор Хятад улсын жуулчид дийлэнх хувийг эзлэх гэнэ. Учир нь Хятадаас Өмнөд Солонгосыг зорих жуулчид жилд 10 орчим хувиар нэмэгдэж байгаа юм байна.
До.Болдхуяг
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |