|
|
||
Америкийн Флорида муж улсын уугуул индианчуудын нэгэн төрлийн уламжлалт үзүүлбэр бол хүн матрын тулаан юм. Энэ тулаан хэдэн зууны турш олны анхаарлыг татсаар иржээ. Гэвч энэ уламжлал залгамж халаагүй болж тасрахад хүрээд байна. Флорида муж ус намаг ихтэй тул дээр үед матар ихтэй байжээ. Тэр үед уугуул индианчууд үзүүлбэрийн зорилгоор бус харин амьдралын шаардлагаар матартай тулалддаг байв. Яваандаа матартай хийх тулааныг сонирхох хүн олширч, маш олон үзэгчтэй болжээ. Ихэнх хүн матрын тухай бодохоос айдас төрдөг хэрнээ бас нүдээр үзэхийг хүсдэг байна. Гейрс бол тэр нутгийн матрын тулаанч юм.
"Матар барих, матартай тулалдахыг жуулчид маш их сонирхдог болохыг индианчууд олж мэдээд энэ үзүүлбэрийг бизнесийн зорилгоор хөгжүүлсэн юм. Жуулчид тулаанчдын улаан гараараа барьсан матрыг тэмтэрч үзэх, хамт зураг авахуулахыг хүсдэг.
Энэ тулааны урлаг цөөнгүй жуулчныг татдаг ч эрсдэлийн улмаас энэ ажилд сэтгэл зүрхээ зориулж, оролцох хүн улам бүр цөөрч байна.
Хүмүүсийг ятгаж матар бариулах, матартай тулаалдуулах хэцүү болжээ. Бид зэвсэг хэрэглэлгүй матартай тулалдах эртний сайхан уламжлалаа алдаж байна.
Үүнээс гадна энэ үзүүлбэр нийгмийн зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм. Амьтан хамгаалагчид матрын тулаанчдыг "амьтан тамалж байна" хэмээн хүчтэй эсэргүүцэн шүүмжлэх болжээ. Харин матрын тулаанчид энэ уламжлал биеэ хамгаалах чадварт суралцах ач холбогдолтой хэмээн хариу тайлбар өгч байна.
Матартай тулалдана гэдэг хүмүүст матраас хэрхэн биеэ хамгаалах ур чадварыг сургаж байгаа болохоос амьтан тамалж байгаа хэрэг биш. Бид матартай жинхэнээсээ тулалдаж байгаа биш хүмүүст матраас хэрхэн биеэ хамгаалах ур чадварыг сургаж, матар сүүлээ мурилзуулан таны өмнөөс яваад ирвэл хэрхэн амьд үлдэхийг зааж өгөх нь чухал юм.
Гейрс зэрэг матрын тулаанчид олон залуус төрөн гарч тэдний залгамж халаа болоосой, энэ үзүүлбэрийг уламжлан авч яваасай хэмээн хүсэж байгаа боловч энэхүү амь өрссөн, аюултай үзүүлбэрт оролцох хүн улам бүр цөөрч байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |