|
|
||
20160127bank001.mp3 |
Өнгөрөгч оны сүүлчээр Азийн дэд бүтцэд хөрөнгө оруулах банкны хэлэлцээр хүчин төгөлдөр болж, тус банкыг албан ёсоор байгуулахаар болны дагуу энэ сарын дундуур Хятад улсын санаачилсан олон улсын анхны банк санхүүгийн байгууллага АДБХОБ Бээжин хотод үүдээ нээлээ.
Тус банкийг үүсгэн байгуулагч Англи, Франц, Герман, Хятад, Монгол зэрэг 57 орны төлөөлөгч нээлтийн товч дарснаар Азийн Дэд Бүтцэд Хөрөнгө Оруулах Банк байгуулагдсанаа албан ёсоор зарласан байна. Бээжинд төвтэй энэ банк Азийн бүс нутаг дахь хөгжиж буй орнуудын дэд бүтцийг хөгжүүлэхэд туслах зорилготой юм.
Нээлтийн ёслолд оролцсон Хятад улсын дарга Ши Жиньпин: "Хятад улс дэлхийн хөгжлийн хандивлагч орны хувьд бусад оронтой харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэх нээлттэй стратеги хэрэгжүүлж байна. Тиймээс бусад улс орон Хятадын хөгжлийн аянтай хөл нийлүүлж алхахыг бид хүсэж байна. АДБХОБ болон бусад олон улсын банк санхүүгийн байгууллагууд "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад оролцохыг бид сайшаан дэмжих болно. АДБХОБ-ыг санаачлагч Хятад улс тус банкыг 50 сая ам доллараар санхүүжүүлсэн" гэжээ.
Энэ банк үр ашигтай, шудрага, ногоон хөгжлийг дэмжсэн, тогтвортой хөгжил бүхий олон талт банк болон хөгжих юм гэж нээлтийн ажиллагаанд оролцогсод хэлж байлаа. Люксенбургийн сангийн сайд Гламения: "Энэ банк Азийн төдийгүй дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Хятадын Засгийн газар "Нэг бүс нэг зам" стратеги хэрэгжүүлж, түүнтэй уялдуулан энэ банкийг байгуулсан явдлыг бид үнэхээр сайшааж байна. Энэ банк "Торгоны зам" дагуух улс орнуудад төдийгүй дэлхийн бусад орны хөгжилд ашигтай. Аливаа улс дэд бүтэцгүйгээр зах зээлийг үр ашигтай хөгжүүлж чадахгүй. Тиймээс ийм банк байгуулснаар Азийн эдийн засгийн хөгжилд тус дөхөм үзүүлээд зогсохгүй эдийн засгийн хамтын ажиллагаа, бүс нутгуудыг дэд бүтцээр холбоход олон боломж нээж өгөх юм" хэмээн ярьж байлаа.
АДБХОБ энэ оны хоёрдугаар улирлаас зээл олгож эхлэх бөгөөд эхний ээлжинд эрчим хүч, зам харилцаа, мэдээлэл холбоо, хөдөө аж ахуй, дэд бүтэц, ус ашиглалт, бохир ус цэвэрлэх, байгаль орчны хамгаалалт, хотын хөгжил зэрэгт хөрөнгө оруулах юм байна.
До.Болдхуяг
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |