|
|
||
20160201shuudan001.mp3 |
Саяхан Германы буухиа шуудангийн DHL компани шинээр зохион бүтээсэн шуудан хүргэгч бүрэн автомат төхөөрөмжөө танилцуулав. Өдгөө энэ технологи туршилтын шатандаа байгаа ч мөдхөн ашиглалтад орох болно. DHL компаний зохион бүтээсэн буухиа шуудан хүргэгч автомат төхөөрөмж 2 метр урт далавчтай, 14 кг жинтэй, их бие нь нисдэг тэрэгний загвартай, далавч нь тээврийн онгоцныхтой адил юм.
Шуудан хүргэгч 2 янзын зарчмаар нисдэг. Тус төхөөрөмж илгээмжийн төвд ойртох үед нисдэг тэрэгтэй адил эгц доошоо бууж, нисэх үедээ эгц дээшээ хөөрдөг. Нислэгийн өндөр 30-40 метрт хүрэх үед нисэх зарчим нь автоматаар өөрчлөгдөж, далавч нь 90 градус эргэн ердийн онгоцтой адил зарчмаар нисдэг. Энэ шуудан хүргэгч 7 хоногт 7 өдөр 24 цагийн турш ажиллах бүрэн боломжтой юм байна.
Шуудан хүргэгч энэ төхөөрөмж бүхээгтээ 4,4 литр хүртлэх эзлэхүүн, 2 кг хүртэл жинтэй ачаа тээвэрлэж, цагт 80-126 км хурдлах хүчин чадалтай бөгөөд хэн нэгний удирдлага, харин хараа хяналтгүйгээр, автоматаар ажилладаг нь энэ төхөөрөмжийн давуу тал юм. Илгээмжийн төвд газардах тавцан байрлуулсан бөгөөд нисэх төхөөрөмж ойртож ирэхэд газардах тавцангийн дээвэр автоматаар нээгдэж нисэх төхөөрөмж түүн дотор газардана. Төхөөрөмж ачаагаа өөрөө ачиж буулгах төдийгүй батерейгаа солих чадвартай. Өөрөөр хэлбэл төхөөрөмж амрах шаардлагагүй бөгөөд батерей нь цэнэгтэй л байвал саадгүй ажиллах юм.
Жуист арал 2000 гаруй хүн амтай, Германы эх газраас 12 км зайтай бөгөөд агаарын болон усан тээвэр сайн хөгжөөгүй юм байна. Шуудан хүргэгч төхөөрөмж Жуист арал руу 15-35 минут нисэж очдог нь арлын оршин суугчдын амьдралд тус дөхөм болж байна. Гэхдээ шуудан хүргэгч энэ төхөөрөмжийг хүн бүр эергээр үнэлэхгүй байна. Зарим хүн зам тээвэр хөгжсөн энэ үед ийм автомат төхөөрөмж шаардлагагүй гэж үзэж байгаа бөгөөд төхөөрөмжийн тогтвортой байдал, илгээмжийг хамгаалах чадамж, хувийн нууц зэрэг талаар эргэлзэж байна.
Шуудан хүргэгч энэ төхөөрөмжийг цаг агаарын гэнэтийн өөрчлөлтэй зохицуулах талаар технологийн шинэчлэл хийх шаардлагатай. Гэхдээ энэ бол ямар ч байсан шинэ технологи бөгөөд ажиллах хүчний зардал өндөр газар эдийн засгийн үр ашиг өгч, цаг хугацаа хэмнэх нь дамжиггүй юм.
До.Болдхуяг
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |