|
|
||
20160201sharairag004.mp3 |
Германд шар айраг исгэх тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 500 жил өнгөрчээ. Тэгвэл саяхнаас энэ хуучин хуульд өөрчлөлт оруулах уу, эсвэл энэ хэвээр нь хэрэгжүүлэх үү гэдэг дээр маргаан дэгдэж эхэлжээ. Мюнхений шар айрагны баяраас 300 жилийн өмнө буюу 1516 оноос эхлэн Герман даяар хэрэгжиж ирсэн Шар айраг исгэх тухай хуулийг өөрчлөх асуудал хөндөгдөж буй нь олны сонирхлыг татаж байна.
Европ тивд дундад зууны үеэс шар айрагны борлуулалт нэмэгдэж, шар айраг исгэж, худалдах бизнест нэгэн үе эмх замбараагүй байдал бий болжээ. Шар айраг үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний үнэр амтыг өөрчилж, хадгалах хугацааг уртасгахын тулд шар айраг исгэх явцад төрөл бүрийн жимс жимсгэнэ, өвс ургамал, тэр бүү хэл модны үртэс, тос зэрэг хорт бодис нэмж оруулж байлаа. Энэ эмх замбараагүй байдлыг эцэс болгохын тулд Баварийн гүн 4-р Уиллам 500 жилийн өмнө шар айраг исгэх тухай хуулийг санаачилан батлуулсан байна.
Тус хуулийн тогтоолд аливаа шар айраг исгэх бизнес эрхэлэгчид зөвхөн "ус, арвай, зөрөг цэцэг, исгэгч" дөрвөн зүйлийн түүхий эдээр шар айраг исгэх тухай тогтоол гаргасан бөгөөд шар айрагт эдгээрээс өөр зүйл холихыг хатуу хоригложээ. Тиймээс энэ нь хүнсний аюулгүй байдлын тухай дэлхийн хамгийн эртний хууль болсон гэдэг. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр герман шар айрагны чанарыг хэдэн зууны турш баталгаажуулж ирсэн байдаг. Гэтэл шар айраг исгэх тухай энэ хуучин хууль 500 жилийн дараа буюу өнөөгийн нөхцөлд нийцэх эсэх талаар маргаан дэгдэж байна.
Баварийн шар айрагны үйлдвэрлэл, борлуулалтын бизнес холбооны захирал Роза Эбэц шар айрагны үнэр амтыг олон төрөл болгон өөрчлөх саналтай байгаа юм. Эбэц: "Төрөл бүрийн зөрөг цэцгээр шар айраг исгэвэл өөр өөр үнэр амттай шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломжтой. Шар айрагт наад зах нь манго, тоор зэрэг жимсний амтыг оруулах хэрэгтэй байна" хэмээн ярьж байлаа.
Зарим хүн он удаан жил хэрэгжүүлж, "хуучирсан хууль" Германы шар айрагны аж үйлдвэрийн иннавацийг хязгаарлаж байна хэмээн үзэж байгаа боловч ихэнх хүн энэхүү хуучин уламжлалаа хадгалж үлдээх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа гэнэ. Германы шар айраг хэрэглэгчдийн 85 хувь нь шар айрагны тухай хууль Германы шар айраг үйлдэврлэлийн хөгжилд маш их үүрэг гүйцэтгэж, чухал хувь нэмэр оруулсан гэж үзсэнийг статистик тоо бүртгэл харуулжээ.
Гэтэл цэвэр шар айрагны нэрийн хуудас болсон герман шар айрагны үнэлэмж олон улсын шар айраг үйлдвэрлэгчдийн хүчтэй өрсөлдөөнтэй тулгарч байгаа нь хайхрахгүй байж болохгүй үнэн бодит байдал юм. Уламжлалыг хүндэтгэх үү, эсвэл шинэ чиг хандлагад зохицох уу гэдэг нь ийнхүү Германы шар айраг үйлдвэрлэгчдийн өмнө тавигдаж буй томоохон асуудал болоод байна.
До.Болдхуяг
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |