• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хувилгааныг гэрчлэх онлайн систем ашиглалтад орлоо

CRI       (GMT+08:00) 2016-02-05 10:25:18

Хятадын нэрт жүжигчин Жан Тиелиний бурхны сэнтийд суун залбирч буй зураг ихээхэн шуугиан тарьснаас үүдэн Түвдийн уламжлалт Буддын шашны хутагт хувилгаадыг магадлан гэрчлэх тухай яриа олны анхаарлыг татсан юм. Буддын шашин, хутагт хувилгааны тухай нийгэмд зөв ойлголт өгөх, сүсэгтэн олныг хууртахаас сэргийлэхийн тулд Буддын шашны хутагт хувилгаадыг гэрчлэх онлайн систем 1 дүгээр сарын 18-нд албан ёсоор ашиглалтад оржээ. Онлайнаар магадлан гэрчлэх тус системд дотоодын 870 хувилгааны мэдээллийг анх удаа нийтэлсэн байна.

Хятадын Буддын шашны нийгэмлэгийн нэрт зүтгэлтэн Чин-Юаний танилцсуулснаар 2010 оноос эхлэн Хятадын Буддын шашны нийгэмлэг Түвдийн уламжлалт буддын шашны хутагт хувилгаадад албан ёсны гэрчилгээ өгчээ. Харин хувилгаадыг гэрчлэх онлайн системд тэрхүү гэрчилгээний мэдээллийг агуулсан байна. Чин-Юань: "Хувилгаадыг магадлан гэрчлэх системд хувилгаан тодруулах уламжлалт ёс горимын дагуу тодорсон, засгийн газрын зөвшөөрөл бүхий дотоодын 870 хувилгаадын 8 зүйлийн мэдээллийг нийтэлсэн. Тухайлбал овог нэр, төрсөн он сар өдөр, зураг, сахилын нэр, шашны цол мяндаг, шүтдэг урсгал чиглэл, гэрчилгээний дугаар, харьяалагддаг сүм хийд зэрэг болно. Мэдээллийн оновчтой байдлыг баталгаажуулахын тулд ноднин жилийн 9 дүгээр сард Хятадын Буддын шашны нийгэмлэг хувилгааны гэрчилгээний мэдээллийг нарийн нягталсан болно" хэмээн ярьж байлаа.

Хятадын Буддын шашны нийгэмлэг, Шашны хэрэг эрхлэх үндэсний алба, Хятадын Түвд сайтын аль алинд хувилгаадыг магадлан гэрчлэх системийг байршуулсан бөгөөд сүсэгтнүүд компьютер гар утасны аль алиныг ашиглаж тэдний мэдээлэлтэй танилцах боломжтой.

Хятадын Буддын шашны нийгэмлэгийн орлогч захирал, хувилгаан Түвдэнхэжүв: Түвдийн уламжлалт Буддын шашны хувилгааныг тодруулах онлайн систем сүсэгтэн олны сонирхож буй асуудалд хариу өгөх үүднээс хийсэн чухал алхам юм. Би өөрөө хувилгаан хүн болохоор үүнд маш их талархаж байгаа хэмээн ярьж байлаа. Түвдэнхэжүв: "Сүүлийн үед Буддын шашны нэрийг барин сүсэгтнүүдийг хуурч мэхэлсэн олон хэрэг гарч, сүсэгтнүүдийн эрх ашгийг хохироож, Буддын шашин, хутагт хувилгааны нэр хүндийг гутаах боллоо. Ийнхүү онлайн системээр хутагт хувилгаадыг гэрчлэх болсноор Буддын шашинтнуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, Буддын шашин, хутагт хувилгаадын тухай нийгэмд зөв ойлголт өгөхөд ихээхэн ач холбогдолтой" хэмээсэн юм.

До.Болдхуяг

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе